СПОРТ

ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдсөн шигшээгийнхний өмсгөлийг хурааж авчээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан гадаадад 40 гаруй хоног бэлтгэл хийн, ДАШТ-ий урьдчилсан шатанд Тажикистан, Японтой хөлбөмбөгтэй тоглоод, эх орондоо ирсэн билээ. Шигшээ багийн тамирчдын эрхэм зүйлсийн нэг нь өмсгөл. Хожим өмсгөлөө гаргаж ирээд эх орныхоо нэрийн өмнөөс тоглож явсан тэмцээн, дурсамжаа дурсан суудаг билээ.

Тэгвэл ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдсөн Монголын шигшээ багийнхны өмсгөлийг хураан авчээ. Үүнд шигшээ багийнхан эгдүүцэж буйгаа цахим хуудсандаа илэрхийлсээр байна.

1 хүн, playing a sport болон "23 AFC AFC AFC 23" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Шигшээ багийн дэд ахлагч Н.Цэдэнбал энэ талаар цахим хуудсандаа “Хоёрдугаар сарын 26-нд эх орноосоо гараад 21 хоног Турк улсад бэлтгэл хийж, Тажикстан, Япон улсуудтай тоглолтоо хийгээд, эх нутагтаа ирж Төв аймгийн бэлтгэлийн бааз дээр 9 хоног каринтинд ороод, яг 43 хоногийн дараа гэртээ орж ирлээ. Гэрлүүгээ харьж явахдаа ямар хэцүү мэдрэмж мэдэрснээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. 16 жил энэ улсын шигшээ багт хүчин зүтгэсэний хувьд ирээдүйн дүү нарийнхаа төлөө үзэл бодолоо илэрхийлэх эрх нь байгаа байх гэж бодоод бичиж байна. Эхлээд 2 тоглолтод ялагдал хүлээсэндээ үзэгч, фанатуудаасаа уучлал гуйж байна. Цар тахлын улмаас 460 хоног тэмцээнгүй, тоглолтгүй байсан бид нар бүх хүч чадлаа дайчлан тоглосон шүү гэдгээ хэлье.

7 хүн, үүнд Tsedenbal Norjmoo, зогсож буй хүмүүс болон "8 gmobile ARD" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Үнэндээ 11 сард дуудагдаад, 12 сараас зарим нь гэртээ бэлтгэл хийж, зарим нь бүр гадагшаа явахын өмнөх өдөр л ажлаасаа чөлөө авч багтайгаа нэгдсэн. Бид нар олон улсын жишигт хүрэх гэж бүх чадлаа дайчилсан. Бидэнд чанартай бэлтгэл хийсэн 21 хоног байлаа. Хожигдол бол хожигдол. Уг нь бол Японы хаалганд гоол оруулая, довтлож тоглодог Монголыг харуулая гэж ахлах дасгалжуулагчийнхаа хэлснээр хичээлээ. Гэвч болсонгүй. Хамгийн хүнд үед эрсдэл хүлээж багийг авсан Растислав Бозик дасгалжуулагчдаа, мөн холбоондоо, арын албаны хүмүүст, ерөнхийлөгч А.Ганбаатар таньд багийнхаа нийт тамирчдын өмнөөс баярлалаа гэж хэлье.

Гэвч холбооны генсек маань бидний зүрх сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгохгүй байгаа бололтой. Уг нь 2015 онд шинэ удирдлага гараад, сүүлийн жилүүдэд их олон зүйл өөрчлөгдөж, хөгжих боломж, хонгилын үзүүрт асах гэрэл үзэгдэж, дүү нарыг маань сайхан ирээдүй хүлээж байна гэсэн горьдлого төрж эхлэсэн юм. Харамсалтай нь буцаад л 2000 он уруу ухарлаа. Биднийг эх нутгаасаа гарахын өмнө Тэрбаатар дарга эх орноосоо урвагч мэтээр албан бичиг өгч, сэтгэл зүйн хүнд байдалтай эх орноосоо гарсан. Урьд өмнө нь ч бас дэд ерөнхийлөгч нь тоглолт наймаалцсан мэтээр гүтгэж доромжилж байлаа. Энэ бол удирдагч хүмүүст байж боломгүй үйлдэл.

Зургийн тодорхойлолт алга байна.

Бид сарын 1 тэрбум гаруй цалин авдаг тамирчидтай барьцаагүй. Зүгээр л олон хоногоор явахдаа ар гэртээ сэтгэл зовохгүй байх, ганц сарын урамшууллыг хүссэнийхээ төлөө урвагчаараа дуудуулсан. Ерөнхийлөгч Ганбаатар, урьдны генсек Шижир маань тамирчид 2 ажил хийдэг, хүнд байдалтай байдаг, цалин урамшуулал хангалттай авч чаддагүйг ойлгож бэлтгэл тэмцээнд явахад урамшуулал олгодог болсон. Тиймээс ч бид бүхэн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж тухайн үед Зүүн Азийн Аваргын эхний шат, Дэлхийн аваргын эхний шатыг түүхэндээ анх удаа давсан. Харин одоо энэ урамшуулал бидэнд ирэхээ больж байгаа бололтой.

Шинэ генсек Тэрбаатар маань өмнө нь ийм байсан, намайг байхад ийм байлаа, тийм байсан, та нар дэндүү даварч байна гэж өмнөх шигшээ багтай харьцуулж эхлэсэн нь утгагүй. Өмнө нь шигшээ багт амьдралаа зориулж байсан ах нар маань одоо бүгд хангалттай сайхан амьдарч чадаж байгаа юу?. Бас бодох л асуудал. Өнөөдөр дэлхий даяар бүх зүйл өөрчлөгдөж, хором мөч бүхэнд хөгжиж байна. Дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Өнөөдөр манай улстай тоглож байгаа ихэнхи улсын тамирчид зөвхөн хөл бөмбөгөө тоглож, мэргэжлийн тамирчид болсон байна. Тиймээс чадлаараа зүтгэж яваа хэдэн тамирчиддаа ….

Их мөнгө зарж яваад олигтой тоглож чадахгүй, арчаагүй, за ашгүй одоо очоод худлаа үнэн баяр хүргэсэн болоод орхиё мэтчлэн тамирчдаа муулж байхын оронд холбооны ГЕНСЕК ТЭРБААТАР та хөл бөмбөгөө яаж илүү хөгжүүлэх вэ? Яаж байнгын бэлтгэлтэй байлгах вэ? Олон улсад хүчтэй өрсөлдөгч болохын тулд яах вэ? Гэдгээ бодож суумаар….

Гэтэл бүгдээс нь хувцас хунарыг нь хураа, пүүзийг нь ав гэх мэт гал тогооны асуудал гаргах гэж дээ. Сая карантинаас гарахад бүх пүүз хувцас хураалаа. Миний сүүлийн тоглолт байж магадгүй гэж бодоод тоглолтын өмсгөлөө нууцаар аваад үлдлээ. Одоо хэдэн он билээ дээ? Өчнөөн өмссөн хувцас, пүүзнүүдийг дараагийн тоглогч нар, дүү нар, хүүхэд залуучууд маань өмсөх үү? Энэ үйл явдал надад хуучин үеийг санагдуулсан юм. 2013 онд өөрсдийн мөнгөөр шигшээгийн тоглогч нар хувцсаа Тэрбаатар даргын дэлгүүрээс авч байсан санагдаж байна. Үнэндээ энэ хэдэн хувцас, гутланд учир байгаа юм биш. Уг нь биднийг эх орноосоо урвагч мэтээр цоллосон хүн өөрөө шигшээ багт тоглож явсныг мартаж болохгүй. Тиймээс ч хөл бөмбөгчний жаргал зовлонг мэдээд дэмжмээр. Гэтэл эсэргээрээ футзалны шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын гэрээг цуцалж, бэлтгэлийг зогсоосон байна лээ.

Заалны шигшээ багт амьдралаа зориулсан дасгалжуулагч, тамирчдыг яаа ч гээд байгаа юм. Уг нь энэ заалны хөл бөмбөг чинь манай улсын амжилт гаргах хамгийн ойр төрөл шүү дээ. Хөл бөмбөг гэдэг агуу спорт хүнийг яаж хүмүүжүүлдэг, улс орныг сурталчилдаг гэдгийг огт мэдэхгүй төр засагтай байхад, дээр нь ядаж холбооны ГЕНСЕК нь биднийг ойлгож дэмжих сэтгэлгүй байгаа нь бухимдал төрүүлж байна. Өмнө нь алдаа гаргаж ажлаа өгч байсан та энэ удаад ч бас буруу замаар будаа тээгээд явна уу даа…

За ингээд эцэст нь бид бүхэн хичээсэн шүү гэдгээ ахин хэлье. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байдаг хөл бөмбөг дэмжигч, албан байгууллага, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ажилчид та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол улсын өсвөр үе залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн төлөө 16 жил чин сэтгэлээр зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байх болно. Шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал” гэжээ.

3 хүн, зогсож буй хүмүүс болон people playing sports гэх мэтийн зураг байж болно

Мөн шигшээ багийн дэд ахлагч Х.Цэнд-Аюуш “Тэвчиж чадахгүй нь ээ. Үндэсний шигшээ баг 40 гаруй хоног гадаадад бэлтгэл хийж Тажикстан, Японы шигшээ багтай дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо хийлээ. Харамсалтайгаар хоёр тоглолтод ялагдал хүлээсэндээ нийт хөл бөмбөгт хайртай Монголчуудаасаа хүлцэл өчье. Өнөөдрөөр шигшээ багийн хувцас хэрэглэлээ хүлээлгэн өгч энэ удаагийн цугларалтыг дуусгаж байна. Холбоо маань сүүлийн 4,5 жилд маш олон ажил хийж байгааг бид харсан бас мэдэрсэн. Гэхдээ өнөөдрийн байдал үнэхээр инээдтэй байна.

Би Монголын үндэсний шигшээ багийн тоглогч. Аль улсын ямар шигшээ баг тоглогч нараасаа хувцасаа нэхээд сууж байдаг юм бэ? Миний санаж байгаагаар 2013 онд намайг шигшээ багт дуудагдахад саяхан ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Тэрбаатар тамирчдаас тус бүр 50.000 төгрөг хурааж шигшээ багийн тоглолтын хувцас худалдаж авч байлаа. Энэ хувцасаа өөрийн гэр бүлийн лангуунаас авч байсныг ч олон хүн хэлэх байх.

Энэ хугацаанд шигшээ багийн тамирчид цалинтай болж, байнгын бэлтгэлтэй болж, хувцас хэрэглэл, хангамж ч сайжирсан. Харин өнөөдөр дахиад хэлье. Миний инээд хүрч байна. Дахиад л хуучин үе рүүгээ ухраад байна уу даа??? Тэрбаатар даргаа. Шигшээд дуудагдсан хэдхэн тамирчдын цалинг өөрсдөд нь биш клубт нь тарааж, эцэст нь ингээд талбай дээр зуу зуун удаа унаж боссон, хөлс нивчсэн хувцсаа хурааж авч байна. Ав ав надад харамсах хорогдоод байсан юм алга. Дараа нь яахыг би мэдэхгүй юм. Шигшээ багийн тамирчдаа хэрхэн мэргэжлийн болгох вэ? Ар гэр, амьдрал ахуйг нь яаж сайжруулах вэ гэж бодохын оронд тогоо шанаганы асуудал хэлцэж байгаа нь инээдтэй.

Бид үе үеийн шигшээ багт хүчин зүтгэж тоглож явсан ах нарынхаа амжилтаар бахархадаг бас үнэлдэг.

Та бүхний босгосон шигшээ багийн төлөө цуцалтгүй зүтгэж, түүхэн амжилтыг байгуулж, Зүүн Азийн АШТ, Дэлхийн аваргын эхний шатыг давж, зөвхөн дэлхийн тавцанд хардаг байсан Японы шигшээтай хөл зөрүүлж үзлээ. Энэ бүх үед уухайлан дэмжиж, магнай хагартал баярлаж явсныг тань санаж байна Тэрбаатар даргаа. Бид Ази, дэлхийн том улсын багуудыг харж, үлгэрлэн дуурайж, хөгжиж байж тэдэнтэй өрсөлдөхөд дөхөм болно. Тиймээс биш тэдэнтэй адилтгаж Монголын хөл бөмбөгийн хөгжлийг доош татаж баймааргүй байна.

Одоо дээд удирдлага болчихоод Тэрбаатар та ганц тоглолтын хожигдлоос болж, эд нар даварч байна, олон юм яриад байна, энэ тэр гэж бидний өмнө гаргасан энэ түүхэн амжилтыг мартан, биднийг хэн ч биш ийм байдалд хүргэж байгаад харамсалтай байна.

Би үндэсний шигшээ багийн тоглогч, би эх орныхоо төлөө дуудсан үед нь, шаардлагатай цагт нь талбай дээр бүхнээ зориулсан. Хөл бөмбөг ухрах биш урагшлах ёстой. Харин одоо эргээд тэртээ 2000-аад он уруугаа ухраад байна. Монгол Улсын төлөө зүтгэе. Шигшээ багийн дэд ахлагч Х.Цэнд-Аюуш” гэжээ.

1 хүн, playing a sport болон зүлэг гэх мэтийн зураг байж болно

Мөн шигшээ багийн довтлогч Н.Наранболд “Харамсалтай байна. 45 хоногийн дараа эх орондоо эргэн ирлээ. Хүндхэн хоёр тоглолтод оролцож хожигдол хүлээгээд ирсэнд Монголын хөлбөмбөгийн спортыг шимтэн үзэж, хөгжөөн дэмждэг, урам хайрладаг, шүүмжилдэг нийт үнэнч үзэгч фанатууд, үе үеийн шигшээ багт хүчин зүтгэж байсан ах нараас уучлалт хүсье. Бид чадах бүхнээ дайчилсан шүү. Илүүг ч үзүүлэх боломж байлаа. Анх 2003 онд хөлбөмбөг тоглож түүнээс хойш эргэлт буцалтгүй энэ спортод дурлаж өнөөдрийг хүртэл миний хамгийн үнэ цэнэтэй, салшгүй нэгэн хэсэг минь болжээ.

2014 онд Монголын Хөлбөмбөгийн Үндэсний Шигшээд дуудагдаж Монгол улсынхаа нэрийн өмнөөс тоглосон байна. Хайртай дуртай спорт минь хөгжих шатруугаа орлоодоо, одоо л хэдэн тамирчдыгаа ойлгож дэмжиж урагшлах нь уу гэтэл сүүлийн үед ухарсаар……

Дотоодын Лигийн багууд ч өмсгөл, хэрэглэлээ тамирчдаасаа буцаан авдаггүй байтал энэ удаагийн Дэлхийн аврагын урьдчилсан шатны хэсгийн тоглолт болох Тажикстан болон Японы шигшээ багуудтай тоглосон тоглолтын хувцас хэрэглэл, өмсөж тоглосон пүүзээ хураалгасандаа инээд ч хүрч байна, дургүй ч хүрч байна. Ийм зүйл байж болдог юм уу??? Бид энэ хэцүү хүнд цар тахалын үед эрсдэлийг үл тоон эхнэр хүүхэд, хайртай гэр бүлийнхнийгээ сэтгэлийн шаналал, зовлонтой үлдээгээд амь насаараа дэнчин тавиад дуртай хайртай юм болохоороо тоглохоор яваад ирсэн.

Гэтэл ……… Энэ бол хонгилын үзүүрт асаж байсан тэр гэрэл сарнин алга болж буйн илрэл байх.

Монголын Хөлбөмбагийн холбооны ГЕНСЕК Тэрбаатар таниас ганц л зүйл ГУЙЯ:

Энэ спортод хайртай, сонирхож эхэлж байгаа, хичээллэж байгаа хойч ирээдүйн дүү нарт минь битгий ийм зүйл үзүүлээч.

Бичиж хэлэх зүйл дэндүү их байна даа.

Нээээг Хоёр Гурав… Монгол Улсын Төлөө ЗҮТГЭЕ.

Монголын Үндэсний Шигшээ багийн Довтлогч Н.Наранболд” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Манай хөлбөмбөгиин тамирчид наад захын техник ####га даа. Дамжуул####тын бөмбөгииг хүлээж авахдааа хөл дээрээ ойлгож аваад бөмбөгөө ####даж бна. Энэ бол техник. Хөлбөмбөгиин А үсэг шүү

  2. МАНАЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ МУУ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ! ГАДНЫ БАГТАЙ ТОГЛОЖ БАЙГААГ ХАРААД ӨМНӨӨС НЬ НҮҮР УЛАЙЖ ХЭЛЭХ ҮГГҮЙ БОЛЖ БАЙСАН ҮЕ БИЙ! ГЭХДЭЭ ХУУЧИН ӨМСГӨЛИЙГ НЬ ХУРААЖ АВЧ БУЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

  3. Haa gazriin darga, udirdlagiig turshlagtai, ajilchid, ard irged, tamirchdaa boddog, Bolovsrol toi huleen zovchoorogdson hun tavimaar ymaa. Tivchinbayar, enemet angliar A useggui debil, tolgoinuud tavisnaar Mongol zaluuchuudin hogjihguinee, yaanaa.

  4. Манай хоккейчид бор зүрхээхээ л явдаг азиин олон хотод амжилттай тоглосон азиин хошой аварга болсон хүнд спорт хөөрхии хэдэн хүүхдүүд үхэхээ мэдэхгүй л зүтгэдэг юм шагн#### урамшилч ховор шүү дээдүүл нь харин овоол юм хүртдэг бололтой….

  5. Хоккей гоё шүү азиин 2 удаагиин аваргын тоглолт маш үзээд уйлж билээ хэдэн хүүхдүүдииг өрөвдөөд бахархаж байсан юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button