СПОРТ

Б.Ууганбаатар: Халдвар авсан жүдочид эх орондоо ирсэн, биеийнх нь байдал хэвийн байна

Монголын жүдочдоо коронавирус илэрсэн тул өнгөрсөн долоо хоногт болсон Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй. Тусдаа бэлтгэл хийж байсан Саид Моллаиг ойрын хавьтагч биш гэж үзэн тэмцээнд оролцуулан, бусдыг нь өнжүүлсэн юм. Халдвар авсан найман тамирчин, бусад жүдочдын хамт эх орондоо иржээ.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатараас тодруулахад “Манай тамирчид энэ сарын 10-нд “Хүннү Эйр”-ийн онгоцоор эх орондоо ирсэн. Тус нислэг чөлөөт бөхийн тамирчдыг хүргэж өгчихөөд буцахдаа манай жүдочдыг авч ирсэн юм.

Одоогоор халдвар авсан тамирчид эмнэлэгт, бусад тамирчид, багийнхан тусгаарлалтад байгаа. Коронавирус туссан найман жүдочийн биеийн байдал хэвийн байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-04-12 17:06

Яах гээд л х�##�двар тараах бодлого явуулаад байгаа нь сонирхолтой л байна шүү. Юун элэнцэгий нь жудо вэ. Монгол улс бөхчүүдээс болж сүйрэх байх шүү. Улсын хөгжилд ганц модны нэмэргүй бөхчүүдийг короно зөөх зэвсэг болгоод байгаа юм уу. Ёстой хэний да�##�гавөр вэ гэдэг л болоод байна даа. Төр засаг ч гэж �##�га.

Зочин
Зочин
2021-04-13 09:26

хуц чамд хамаагүй

Холбоотой мэдээ

Back to top button