НийгмийнНИЙГЭМ

Хөл хорио тогтоосон нэр зүүн, ингэж хөглөж байхаар больчихсон нь дээр

Улаанбаатарчууд бид уг нь хөл хорионд байгаа. Хөл хориотой, хөл хорионд байгаа гэж бодоод гэрээсээ цухуйхгүй байгаа шүү дээ, уг нь. Амьхандаа янзын хөл хорьчихсон, 15 хоногийн дараа үр дүн нь гараад ёстой сайхан болно гээд итгэж суугаа юм л даа. Гэтэл юу вэ. Цонхоор харахаар энд, тэндгүй хүмүүс. Олуулаа бөөгнөрсөн, тоглож, наадсан, алхсан хүмүүс битүү. Нөгөө хөл хорио хаана байна вэ. Автобусанд иргэд багтахгүй чихцэлдээд, юун нөгөө халдвар хамгааллын дэглэм манатай. Ер нь Улаанбаатар хотын иргэдийг бус зүгээр машинуудыг хөл хорьсон юм биш үү.

Хөл хорихын өмнө Засгийн газар, УОК “Вакцинжуулалтыг хоёр дахин нэмнэ” гэж баахан шоудсанаа яг хорионд оруулангуутаа вакцинжуулалтыг 15 хугацаанд хойшлуулж ч байх шиг. Ард түмнээр хөөрхөн тохуурхаж, дөнгөж чадаж байгаа юм шүү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам нээх бүртээ шахам “Монгол Улс дархлаажуулалтаар дэлхийд тэргүүлж явна” гэсээр, нэг их юм хийж, бүтээснээ гайхаж суухдаа иргэд бидэнд хоёр дахь тунг хийнэ гэдгээ мартаж орхиж гэж шүүмжлэх хүн олон. Одоо тэгээд 15 хоног хөл хорио тогтоосны үр дүн гарах нь уу. Иргэд хөл хориогүй мэт гадуур битүү, дархлаажуулалтын ажил нь таг зогсчихсон. Иргэд хувийн машинаар зорчихгүй нь энгийн үеийнхээс өөр. Уг нь нэгэнт хөл хорио тогтоож байгаа юм бол тогтоосон шиг тогтоогоод, иргэдийн хөдөлгөөнийг нам хорих хэрэгтэй сэн.

15 хоногийн хөл хорионы үр дүн нэг их айхтар гарахгүй, тохиолдлын тоонд нөлөөлөхгүйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр учирласан. Тэрбээр “15 хоног хөл хорио тогтооход халдварын тоо ялимгүй буураад, цаашид эргээд өснө. 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орох тооцоолол хийгээд байна” гэсэн юм.

Тэгэхээр энэ удаагийн 15 хоногийн хөл хорионы үр дүн гарахгүй нь ээ. Хорио тавигдсаны дараа халдварын тоо буураад, тавдугаар сараас эргээд өсөхийг Ж.Байгалмаа даргын ярианаас дүгнэж болмоор.

Уг нь энэ удаагийн хөл хориог тогтоох шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ ингэж биш. Иргэд, аж ахуйн нэгжүүд 15 хоногийн хугацаанд ажлаа алдан, алдан хөл хорионд орсон. Энэ хэрээр иргэдийн амьдрал, бизнест эрсдэл учирч, санхүүгийн бэрхшээлд орж буйг Төр, засаг ойлгох, хүндэтгэх учиртай.

Тиймээс энэ удаагийн хөл хориог тогтоосон шиг тогтоогоод, иргэдийн хөдөлгөөнийг нам хорих шаардлагатай байна. Тэгж байж хөл хорионы үр дүн гарна. Тэгэхгүй гадуур, гудамжаар, автобусанд дүүрэн хүн явуулаад, хөл хорьсон нэр зүүн, хөглөж байхаар зүгээр больчихсон нь дээр. Иргэд бид ч гэсэн амьдралаа бодъё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
2021-04-13 13:49

Засгийн газар зөв шийдвэр гаргасан битгий улс төрчүүл

Зочин
Зочин
2021-04-13 13:51

ЗГ Хүний хөлийг хорьж чадсангүй. Харин машины хөлийг хагас дутуу хорьлоо кккк

Зочин
Зочин
2021-04-13 13:54

Хийх ажилгүй хүмүүс Автобусанд сууж Эмнэлэгт үзүүлэхээр шавьж байна. Зохицуул�##�т юу ч �##�га даа.

Зочин
Зочин
2021-04-13 13:56

Хийх ажилгүй хүмүүс Автобусанд сууж Эмнэлэгт үзүүлэхээр шавж байна. Тэдний бодол зөв. Харин Зохицуул�##�т юу ч �##�га даа.

зөв
зөв
2021-04-13 13:58

засгийн газрын зөв. Яаж ч бодсон дээрээс гаргаж байгаа шүү

pkxny
pkxny
2021-04-13 14:09

яг үнэн

Зочин
Зочин
2021-04-13 14:10

Улаанбаатарт хүн биш харин нэг сая гурван зуун мянган зэрлэг араатангууд арс�##�даж байна.

zochin
zochin
2021-04-13 14:30

Baktsinjuulalt baixgui yamar ch ur dungui xol xoroi bolj bna daa. Xol xorio nerteigees bish gaduur xol xorio baixgio gudamjaar bituu xun bna sh dee. Bid 15 xonog gertee baigaa nereer gudamjaar yavaad yamar ch ur dund xurexgui. Xarin yavax mashiny toog l bagasgasan bna daa. Xerev xol xoriod ur dun gargax gej baigaa bol irgen buriig gerees ni gargaxgui NAM xoiochee. Vaktsinjuulaltaa xiigeechee.

Зочин
Зочин
2021-04-13 14:44

Тэр дархан аймгийн засаг даргыг ЕРӨНХИЙ сайд бөгөөд УЛСын Онцгой комиссын ОНЦГОЙ даргаар томилчих. Тэгвэл х�##�двар багасна шүү.Одоогийн онцгойгийн дарга нар эхнэр хүүхдээ эрхлүүлээд байнаа даа янз нь

Зочин
Зочин
2021-04-13 15:22

За одоо 15 төрлийн үйл ажиллагаа нь зогсож болохгүй �##�бан байгууллагуудаа өвчний улмаас 0 зогсоох шийдвэр УОК гаргажээ. Гадуур сэлгүүцээд байгаа машинууд нь тансаг машинууд л харагдаж байнлээ.

Зочин
Зочин
2021-04-13 15:46

Хатуу хорихгүй л бол хөл хорьсоны хэрэг гарахгүй ядаж байхад тамхи татсан маскгүй юмнуудын олныг

zochin
zochin
2021-04-13 15:55

hul horio heregguin bsiin ugaasaa jaahan sehel avah gsen aj ahui negjuudee butsaagaad suhruulsen

Нарантуяа
Нарантуяа
2021-04-13 16:05

Монгол минь яанадаа

Баярмаа
Баярмаа
2021-04-13 16:07

Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

Мөнхбат
Мөнхбат
2021-04-13 16:14

Юу л болох гээд байна даа

Хүслэн
Хүслэн
2021-04-13 16:17

Луйварчид

Ганзориг
Ганзориг
2021-04-13 16:18

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

zochin
zochin
2021-04-13 22:04

ene hul horio aria bishee

Иргэн
Иргэн
2021-04-14 03:15

Ажлаа хийгээд явж байгаа иргэдээ дарамт�##�сан хааш аа янзын эргүү шийдвэр вэ?өөрсдөө автобусанд сууж үзэгдээд харагдчаач.

Зочин
Зочин
2021-04-14 05:36

Засгийн газрын энэ удаагийн шийдвэр маш зөв. Бид харин өөрсдөө дүрэм барих хэрэгтэй. Хүний эрхээ эдлэх гэдэг нь дураараа авирлах бус . Аливааг буруу бодол сэтгэлээр харв�##� буруу л байна. Хүмүүс бид �##�иваа бэрхшээлийг хамтын зөв эв нэгдлээр л давсаар ирсэн шүү дээ.

Зочин
Зочин
2021-04-20 19:57

arhia horiod pivo vinogoo horihgui bolohoor l oluulaa niilj pivo uuj undaagaa amaaraa damjuulj uuj baihad haldvariin too nemegdene uu gehees buurahgui gaduur duuren sogtuu humuus togloomiin talbaigaar duuren baina shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button