А.Батцэцэг Азийн АШТ-ээс гурван жил дараалан мөнгөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас гурав нь алт, нэг нь мөнгөн медалийн төлөө барилдахаар болсон.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан, үндэсний шигшээ баг, “Хасу мегастарс” клубийн тамирчин Алтанцэцэгийн Батцэцэг шигшээд Энэтхэгийн бөх А.Аншутай хүч сорив.
23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ цолтой тэрбээр эл барилдаанд 3:0-ээр ялагдлаа.
Ингэснээр А.Батцэцэг Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, Азийн дэвжээнд сүүлийн гурван жил дараалан үзүүрлэв.
Түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.