НийгмийнСПОРТ

Х.Болортуяа Азийн АШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас одоогоор эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ А.Батцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаагаад буй.

Түүний амжилтыг 62 кг-д  Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа үргэлжлүүлж, мөнгөн медаль хүртэв. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга Айсулу Тыныбековад 11:0-ээр ялагдлаа.

Ингэснээр Х.Болортуяа Азийн АШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button