Нийгмийн

БИЧЛЭГ: Мэлхийнүүдийг гаргахын тулд зам хаажээ

Эстони улсын нийслэл Таллин хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй замыг дөрвөн шөнө хаажээ. Учир нь үржлийн газар руугаа очихоор явж буй мэлхийнүүд тус замыг гэтэлж байсан тул ийнхүү замыг хаасан байна.

Жил бүрийн энэ үед амьтанд туслах сайн дурынхан мэлхийнүүдийг зам хөндлөн гарахыг нь ашиглаж, замын нөгөө талд гаргадаг аж. Өнгөрсөн жилүүдэд сайн дурынхан 97 мянган мэлхий аварсан бөгөөд үүний 2 мянга орчмыг нь энэхүү хөдөлгөөн ихтэй зам дээрээс аварчээ.

Харин энэ жил халдвар гарсан тул сайн дурынхан ажиллах боломжгүй болж, ийнхүү зам хаан мэлхийнүүдийг аюулгүй гаргажээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button