Нийгмийн

Халдвартай хүний ойрын хавьтал болсон эсэхээ маргаашаас мэдэж болно

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өглөө Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очино. Тус мэдэгдэлийг хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.

Уг системийг суулгаснаар та халдвартай хүний ойрын хавьтал болсон эсэхээ мэдэх боломжтой болох юм.

Тус системийг дэлхийн 30 гаруй улсын 130 сая хүн ашиглаж байна.

COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та

  • iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
     
  • Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth-ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button