СПОРТ

М.Цогтгэрэл Азийн дэд аварга боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр дуусаж, үлдсэн жингийн аваргуудаа тодруулав.

Тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын гурван эрэгтэй бөхийн нэг нь ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл. “Хангарьд” спорт хорооны тамирчин тэрбээр өнөө жилийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авав.

Залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт М.Цогтгэрэл аваргын төлөөх барилдаанд Ираны бөх Камран Гасемпурт оноогоор цэвэр (0:10) ялагдав.

Ингэснээр өнгөрсөн жил Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, өнгийг нь хувиргалаа.

М.Цогтгэрэл өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-19 06:33

дэд аварга гэж юун аварга байдаг юм бэ бүү ийм хөөргөдсөн юм бичиж бай

Холбоотой мэдээ

Back to top button