ҮХЦ Дунд суудлын хуралдааны дүгнэлтээ УИХ-д хүргүүллээ
Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болж, Т.Доржханд, О.Үүрцайх нарын иргэдийн гаргасан мэдээлэлд үндэслэсэн маргааныг хэлэлцсэн. Уг маргааны агуулга нь товчоор Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны сонгуульд дахин нэр дэвших хууль, эрх зүйн боломжтой эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд чиглэсэн юм.
Хуралдааны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдож, зургаан жилээр ажиллах гэдэг агуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж түгжиж өгөөгүй эс үйлдэхүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Уг дүгнэлтийг өнөөдөр УИХ-д хүргүүлжээ. УИХ 24 цагийн дотор хүлээж авах эсэхээ хариу мэдэгдэнэ. Ингээд хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэх юм. Үүгээр УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудал яригдана.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өгзөгөөр удирдуулаад сууж байдаг мөнч азгүй улсаа бид
Женко-г дэмждэггүй. Гэхдээ энэ бол шударга биш шийдвэр. 7-р сарын 1 болох аюултай. Доржханд, Мөнхсайхан гэх мэт залуучууд их хурдан худалдагдсан байна.
Та нар хараарай. Ардчилсан намынугшилтай хулгайч ерөнхийлөгч зайлангуут Оросууд вакцинаа өгч эхэлнэ. Учир нь Оросуудыг дандаа муулж,хятадуудын талд мэдэгдэл гаргадаг төрийн тэргүүний балгаас болж Оросууд пакцинаа илгээхгүй байсан юм. Одоохон нэг сар хорь хоногийн дараа үхэж далд орсон ардчилсан намаас угшилтай ерөнхийлөгч зайлаад МАН бүрэн засагт гарчихвал Рио Тинтогоос ч ашгаа сайн авна даа. Хэрэв 20 оны сонгуулиар ардчилсан нам ялсан байсан бол саяны нэг их наядыг ард түмэнд өгөх биш өөрсдөө нууж байгаад л халаасалчих байсан.
Ерөнхийлөгчийн тухай шинэ хууль угаасаа л будлиан дагуулсан. МАН Баттулгыг дахин нэр дэвшүүлнэ гэж хэлээд л тамга даруулж хуулиа баталгаажуулсан шүү дээ. Батлуулсныхаа дараа ерөнхийлөгч Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж ард түмний толгойг эргүүлээд.... ЭНЭ ЯНЗААРАА БАЙВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА, МАН ХООРОНД ТУЛААН БОЛЖ ХЭДЭН ХҮНИЙ АМИНД ХҮРЭХИЙГ ТААШГҮЙ.