НИЙГЭМ

Танилцсан эмэгтэйгээ хүчирхийлж, хөнөөсөн хэргийг 5 жилийн дараа илрүүлжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө тус сумын харьяат “Х” гэгч нь нас барж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж уг гэмт хэргийг 1993 онд төрсөн “Н” гэгч үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Хэргийг тодруулбал 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах бааранд хохирогч “Х” нь үйлчлүүлж байгаад “Н” гэгчтэй танилцаж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах байшинд очиж холбогдогч “Н” болон түүний найзуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байна.
Улмаар холбогдогч “Н” хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж түүний биед гэмтлийг санаатай учруулж түүний амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-20 02:41

Маш сайн байна. Хэрвээ гэмтнийг олоогүй бол т�##�ийгаач амь насаараа хохирч дээр нь гэм буруутай этгээд шийтгэгдэхгүй байж ял жавшан дараагийн хүний амь насанд хүрэх байсан байх.

Anhbayr
Anhbayr
2021-04-21 08:09

Ter ved 14 nastai baisanvym bishvv

Зочин
Зочин
2021-04-21 08:13

nemj hasch suraaa s#a

Эмгэнэл
Эмгэнэл
2021-04-21 08:52

2017-1993=24 иймхэн юм бодож чадахгүй бол монголын ирээдүй гэж өөрийгөө хэлэх эмгэнэл шүү

.
.
2021-04-21 10:48

1993 ond torson hun 14 tei baih uu. 24 geh gesen bailguidee.

Холбоотой мэдээ

Back to top button