Нийгмийн
Даланзадгад суманд хулгайн замаар очсон 33 иргэнийг саатуулан шалгаж байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед хулгайн, шороон замаар Улаанбаатараас Даланзадгад суманд долоон тээврийн хэрэгсэл очжээ. Тодруулбал, хулгайн замаар дөрөвдүгээр сарын 19-ний өдөр долоон автомашинтай 33 иргэн очсон байна.
Эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн бөгөөд зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргажээ. Мөн зөвшөөрөлгүй зорчин очсон 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаагаа мэдээлсэн байна.
Тус долоон тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн ЭМГ-аас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.