УЛС ТӨР

Н.Энхболд: Анх одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болох эсэхийг огт яриагүй, Үндсэн хуульдаа л найдсан

Н.Энхболд: Анх Үндсэн хуульдаа найдаад, одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болох эсэхийг огт хөндөөгүй

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Уг дүгнэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Үүгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх зүйн боломжгүй болж буй.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Н.Энхболд гишүүн Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоны хувьд хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Сонгуулийн тухай хуульд сонгууль болох өдрөөс нэг жилийн дотор өөрчлөлт оруулахгүй гэдэг хууль яасан бэ. Бас дахиад л зөрчих үү.

Хоёрт, цэцийн хуралдааны цаг хойшилж, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байсан. Хуучин бүрэлдэхүүнээрээ явъя гэж хүсэлт гаргаж болоогүй юм уу.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Цэц хуралдааны бүрэлдэхүүнээ өөрөө шийддэг байгууллага, хуулиараа. Маргалдагч талуудын зүгээс санал гаргавал энэ асуудлыг ярих боломж байдаг. Бид хүлээж байтал хурал хойшиллоо гэсэн, бүрэлдэхүүн дэх нэг хүн өөрөө татгалзсан гэсэн. Ингээд 15.00 цагаас цаг зарласан, очсон. Бидэнд хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдана гэх эрх зүйн боломж байхгүй юм байна лээ.

Эхний асуултын хувьд, нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн болохоор нэг талдаа цэгцэлж, ойлголтоо нэгтгэж авахгүй бол болохгүй болчхоод байна л даа. Ийм ч учраас өнөөдөр Байнгын хороо энэ асуудлыг ярих гэж байна гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Хууль дээдэлнэ гэж байхгүй болсныг харж байгаа биз. Та бүхнийг сошиал ертөнцөд ард түмэн “МАН-гарууд” гэж хэлдэг болчихсон байна. Тоглоомын намын нөхөд нь маргаан үүсгээд л, түүнийг нь Цэц хэлэлцээд л. Өчигдөр та нар яасан их сандарч байна аа. Энэ чадваргүй Засгийн газартайгаа хариуцлага тооц.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хэлэлцэхэд одоо ажиллаж буй Ерөнхийлөгчөөс заавал санал авдаг. Энэ бол жишиг болчихсон. Н.Энхболд гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс өөрөөс нь албан ёсны санал авсан зүйл байх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Тамгын газар ажилласан, хэд хэдэн удаа саналыг нь авч хэлэлцээд, 80-90 хувийг нь тусгасан. Намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дараа ажлын хэсгийн бүх протоколыг үзсэн. Яг сонгуулийн тухай хууль дотор бол Ерөнхийлөгчөөр өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүнийг дахин нэр дэвшиж болох эсэх асуудал огт яригдаагүй байдаг. Үндсэн хуулиараа явна гэж бодоод хөндөгдөөгүй гэж ойлгож байгаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Яг ингээд зөвхөн өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлж хуулийг тайлбарлаж ашиглаад бгаа намчингууд.

Уншигч
Уншигч

Ерөөсөө ингэж ар хударгаар нь хуйвалддаг зангаа энэ ман-гарууд огт өөрчилөхгүй юум анх үүссэн түүх нь ч нам эвсэж сэм хуйвалдсан эх орноосоо эзэн төрөөсөө эрх баригч хаанаасаа урваж тухайн үеийн хүчтэнийг бараадсан хулчигар хүмүүсийн бөөгнөрөл байсан нэн шинэ үеийн 30 жилийн түүх нь ч бас тийм дандаа хүч түрж олонхиороо дулдуйдсан ийм нэг арчаагүй араншинтай сумаа тавиад нумаа нуудаг өөдгүй хулчигар хуйвалдаанд гаршисан өөрсөддөө ашиг завшаан хайсан түмпэн улс төрчингүүд цугалсан нам ямар ч хууль гарахдаа эрх зүйг дордуулдаггүйг мэдсээр байж ингэж мэдэн будилах шаардлага байгаагүй тэгээд ч өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нарт хамаарахгүй гэж тохиролцож мөрдөх хугацааг нь наашлуулчихаад ар хударгаар нь хүн намын лүмпэн гадаад царайтаар могой бариулж байдаг үнэн хөөхийлөлтөй хулчигар нам байгаа биз дээ өөрсөдөө цэцд зарга үүсгэхэд танилын нүүр халуун байсан байх л даа дараа нь цэцийг барьцаалж ийм шийдвэр гаргуулж байгаадаа ард түмнээс ичих хэрэгтэй удахгүй болох сонгуулиар ард түмэн хариуг нь барих байлгүй олноороо түрээ барьж бөөрлөхөөд байхад дургүй ард түмэн гэдэгийг ойлгуулах байх даа ман намд

Холбоотой мэдээ

Back to top button