УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: 81.2 хувийн саналаар ҮХЦ-ийн 02 дугаар дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Уг дүгнэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Үүгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх зүйн боломжгүй болж буй.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд санал хэлж дууссан. Үүний дараа дүгнэлт дэх:

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн 70.1 дэх хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.5.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.4.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 70.1 дэх хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.

Үүгээр нийт гишүүдийн 81.2 хувийн саналаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээж авлаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-20 13:06

МАН тарах цаг болсон.

Холбоотой мэдээ

Back to top button