Нийгмийн

63 хүний биеийн байдал маш хүнд байна

Хоногт 1311 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 24195 боллоо. Нэмж бүртгэгдсэн тохиолдлын 1214 нь нийслэлд, 97 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Увс 1 тохиолдол
  • Завхан 14 тохиолдол
  • Дархан-Уул 61 тохиолдол
  • Эрдэнэт 4 тохиолдол
  • Ховд 2 тохиолдол
  • Төв 7 тохиолдол
  • Өвөрхангай 3 тохиолдол
  • Сэлэнгэ 1 тохиолдол
  • Хэнтий 4 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Мөн 459 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 12860 болов. Харин хоёр хүн баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр онош нь батлагдсан 75 настай эрэгтэй эмнэлгийн тусламж аваад нас барсан
  • Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдсан 83 настай эрэгтэй Завхан аймигийн нэгдсэн эмнэлэгт нас барсан.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 51 боллоо.

Одоо эмнэлэгт 3520 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,

  • 2278 хүн хөнгөн
  • 926 хүн хүндэвтэр
  • 253 хүн хүнд
  • 63 хүн маш хүнд байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button