НийгмийнНИЙГЭМ

PickPack: Бизнес эрхлэгч, агуулах хэрэгтэй хүн бүрт манай үйлчилгээ нээлттэй

Бид Монголын анхны "Fulfillment Center” буюу нэгдсэн агуулахын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж буй "PickPack Mongolia” компанийн үйл ажиллагааны онцлог, бизнес эрхлэгчдэд шинээр бий болж буй давуу талуудын тухай тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ганчимэгтэй ярилцлаа.

-МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ТУЛД ТА ЗААВАЛ ААН, ЭСВЭЛ ОВОР ХЭМЖЭЭТЭЙ БАРААТАЙ БАЙХ ШААРДЛАГАГҮЙ-

-Сайн байна уу? Ярилцлагаа "PickPack Mongolia” компанийн танилцуулгаас эхэлье.

-"PickPack” нь Монгол дахь анхны "Fulfillment Center” буюу хэрэглэгчийн захиалгын мэдээллийг хүлээн аваад, захиалгын дагуу түүнийг ялган ангилж, захиалагчийн хүссэн зааврын дагуу багцалж бэлтгээд, хүргэх цогц үйлчилгээний төв юм. Сүүлийн жилүүдэд олон улсад хүчээ авч буй онлайн худалдааны хөгжилтэй уялдуулан манай улс логистик ханган нийлүүлэлтийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл онлайн худалдааг дагасан агуулалт, ангилалт хүргэлтийн цогц үйлчилгээний экосистемийг бүрдүүлэх цаг үеийн шаардлагатай "PickPack”-ийн үйл ажиллагаа уялдсан гэсэн үг.

-"PickPack”-ийн үйлчилгээг хэн авч болох вэ. Ямар давуу талуудтай вэ?

-Бизнес эрхлэгч, болон агуулах хэрэгтэй байгаа хэн ч манай үйлчилгээг авч болно. Үүний дотор онлайн худалдаа эрхлэгч хүмүүст илүү их давуу талтай. Үнийн хувьд маш уян хатан, байж болох хамгийн бага үнийг санал болгох бөгөөд манай үйлчилгээг авахын тулд та заавал ААН, эсвэл том овор хэмжээтэй бараатай байх шаардлагагүй. Нэг поддон буюу нэг хавтан (1м.куб), эсвэл нэг тавиур ч (3 поддон) түрээсэлж болно.

-ШИНЭ ХАРИЛЦАГЧИД ЭХНИЙ 30 ХОНОГ БАРАА ХАДГАЛАЛТ, ЗАХИАЛГА БЭЛТГЭЛ, ХҮРГЭЛТЭЭ ҮНЭГҮЙ ХИЙЛГЭНЭ-

-Ингэхдээ сарын борлуулалт, ангилалтын хэмжээнээс хамаарч тухайн сарын төлбөр бодогдох бөгөөд агуулах түрээсийн үйлчилгээ нь сард ердөө 17 мянган төгрөгийн л өртөгтэй. Хэрвээ хүсвэл бүр өдөр өдрөөр нь төлөх уян хатан боломж ч манайд бий. Заавал агуулахын үйлчилгээ ч биш татан авалт, ангилалт, хүргэлтийн үйлчилгээг авч болно. Захиалгын дагуу манай татан авалтын баг дэлгүүр дээрээс тань бүтээгдэхүүнээ тухайн өдөрт нь цуглуулаад агуулах дээр ирж ангилан савлаад, хүргэлтэд өгөх боломжтой.

Хүргэлтийн тал дээр бид хүргэлт үйлчилгээний чиглэлээр дагнасан “UBCab Express”-тэй хамтран ажиллаж буй. Тэдний томоохон нөөцийг ашиглан хот доторх хүргэлтүүдээ хамгийн хурдан, найдвартайгаар хүргэж чадаж байна. Ингэхдээ бидний зүгээс борлуулалтын захиалгын дагуу барааг ангилж, тусгай нөхцөлөөр багцалж савлах ч боломжтой.

-Тэгвэл танай үйлчилгээг авахаар шийдсэн бизнес эрхлэгчид эхлээд хаана хандах талаар мэдээлэл өгөөч?

-Бид үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд таниулах зорилготойгоор “Туршаад үз” аяныг эхлүүлж байгаа юм. Энэ боломжийг ашиглан манай шинэ харилцагч болсноор дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн төвд 30 хоногийн турш бараа хадгалалт, захиалга бэлтгэл, хүргэлтээ үнэ төлбөргүйгээр хийлгээд, хэрэглэгчээс ирсэн захиалга, борлуулалтаа стрессгүйгээр шийдэж бизнесээ өргөжүүлэх боломжтой.

-АГУУЛАХЫН ОБЪЕКТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ДААТГАЛТАЙ ТУЛ ГЭНЭТИЙН ЭРСДЭЛД ЭМЭЭХ ШААРДЛАГАГҮЙ-

-Агуулахад ирэх бараа бүтээгдэхүүнүүд мэдээж дотроо маш олон төрөл, өөр өөр хадгалалтын нөхцөлтэй байдаг байх. Та бүхэн энэ тал дээр харилцагчдадаа ямар баталгааг өгөх вэ?

-Бид 487 ам метр талбайд, таны барааг хүлээн авч, стандарт хадгалалтын нөхцөлд байрлуулдаг. Агуулахын объект болон хүргэлтийн үйлчилгээ нь даатгалтай тул үйлчлүүлэгч байгалийн болон элдэв гэнэтийн эрсдэлд санаа чилээх шаардлагагүй. Мөн агуулахын бүх үйл явц 100 хувь автоматжсан нь бүтээгдэхүүнийг QR болон зураасан кодын тусламжтай ердөө нэг хувийн алдааны магадлалтайгаар тун чанартай, бүтээмжтэй ангилан бүртгэхэд нөлөөлдөг.

Ингэснээр харилцагч агуулахад ирсэн, хүргэлтэнд гарсан болон хэрэглэгчид очсон бүтээгдэхүүнийхээ бүртгэлийг харилцагчдын нэгдсэн вэб, апп дээрээсээ real time буюу шууд, цаг алдалгүй удирдах, хянах боломжтой гэсэн үг юм. Үүнээс гадна системийн интеграцийн тусламжтай өөрийн борлуулалтын сувгуудаа манай системд нэгтгэснээр нэг цэгээс бүгдийг удирдах болон захиалгаа хянах боломж бүрдэнэ.

-ШИНЭ АГУУЛАХ РУУ НҮҮХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

-Нууц биш бол "PickPack”-ийн ойрын хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөөнд юу багтсан байгаа вэ?

-Одоо байгаа болон ирээдүйд хүлээгдэж буй эрэлтээс харахад зай талбай маань удахгүй хүрэлцэхгүй болох нь тодорхой байгаа тул хүчин чадлаа даруйхан 3-4 дахин нэмэгдүүлж, шинэ агуулах руу нүүхээр төлөвлөж байна. Ингэснээр бид үйлчилгээгээ илүү нарийн, тодорхой болгож зөвхөн нэг нүд буюу нэг шүүгээ түрээсийн үйлчилгээ, цаашлаад хүнсний бүтээгдэхүүн зэрэг өөр хоорондоо ялгаатай төрөлжсөн чиглэлийн агуулахуудыг ашиглалтад оруулах юм.

-Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Бидний зах зээлд санал болгож буй эдгээр хоршил, нэгдсэн үйлчилгээ нь бизнес эрхлэгчийн цаг хугацаа, зардал, энергийг бодитоор хэмнэж өөрийн бараа бүтээгдэхүүний захиалга болон хүргэлтийг цаг алдалгүй системээс хянах бас шийдвэр гаргах боломжийг бий болгож чадна гэж бид үзэж буй. Дэлхийн жишигт нийцсэн, технологид суурилсан шийдлүүдтэй, орчин үеийн, мэргэшсэн төвд захиалгаа гүйцэтгүүлээд, та өөрөө зөвхөн борлуулалтандаа төвлөрч, бизнесээ илүү өндөр өсөлт рүү чиглүүлээрэй.

ТЭДЭНТЭЙ ХОЛБОГДОХ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Санчир
Санчир
2021-04-20 19:40

Мундаг байна

Сийнгүй анигч
Сийнгүй анигч
2021-04-20 19:41

Амжилт хүсье

can you buy priligy over the counter
can you buy priligy over the counter
2021-09-26 01:06

Vente Xenical En Ligne

Viagra
Viagra
2021-11-02 01:40

Kamagra Kaufen Wien

order proscar for hair loss
order proscar for hair loss
2021-11-07 06:42

Preis Cialis 20 Mg 12

cialis for sale
cialis for sale
2021-11-09 17:50

Propecia Scalp Pain

lasix with no rx fast shipping
lasix with no rx fast shipping
2021-11-10 16:09

prix du levitra en officine

is cialis generic
is cialis generic
2021-12-10 15:16

Hungary Online Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button