УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн үйлдэлтэй эвлэрэхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,20/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн 64-1-т Монгол улсын Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах Үндсэн хуулиа чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 32 дээр Монгол улсын Ерөнхийлөгчөөр 50 наснаас дээш, сүүлийн 5 жилд байнга эх орондоо оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг 6 жилээр нэг удаа сонгоно гэж хуульчилсан.

Ерөнхийлөгчийн тухай хуульд 6 жилээр нэг удаа гэсэн тодорхой заалтыг тусгаж өгөөгүй. Ийм учраас одоогийн ҮХ-ын заалтыг явцууруулаад одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч байсан хүмүүст дахин нэг дэвших боломжтой мэт ташаа ойлголт өгөхөөр хуульчилсан учраас ҮХ-ын Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой.

Үндсэн хуулийн 70-1-т ҮХ хуульд нийцсэн зарлиг, төрийн байгуулалтын шийдвэр ҮХ-д бүрэн нийцсэн байна гэж заасан. Ийм учраас ҮХ зөрчсөн гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх ёстой. Цэц хэн нэгэн хувь улс төрчийн болон хэн нэгний асуудлыг гаргаагүй, Үндсэн хуулийг сахиулах, Үндсэн хуулийн манаа гэдэг утгаараа шийдвэр гаргасан. Ийм учраас манай гишүүд улстөржүүлж тодорхой хүн рүү дайрахаа зогсоомоор байна.

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулийг зөрчсөн Ерөнхийлөгчийн үйлдэлтэй эвлэрэхгүй. Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-20 14:52

Энэ сүнс нь биенээсээ гараад явчихдаг баагий бна шдээ. Сураггүй баагий яаж гишүүн мишүүн болцийн болдоо хөөрхий.

Зочин
Зочин
2021-04-20 14:54

Sunsee duudtsan bna shd huurhii hurai hurai

Ганаа
Ганаа
2021-04-20 15:19

Энэ бид 2 одоо эвлэрэхгүй гээд ч я�##�аа, эвлэрлээ гээд ч я�##�аа чааваас

Баагий
Баагий
2021-04-20 16:01

Өмхий жомбого

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
2021-04-20 16:55

УИХ-ЫН ГИШҮҮН МӨНХЦЭЦЭГЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАНД ОРЛОО! ГЭЭД ХЭД ХОНОГ Л ШУУГИЛАА! ЧИ ЭНЭ ТАЛААР ТАГ ЧИГ... ЭНЭ СЭДЭВ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭД ХАМААГҮЙ ЮМ УУ?

Зочин
Зочин
2021-04-20 17:13

galzuu yum uu teneg

Зочин
Зочин
2021-04-20 18:20

Эмэгтэйчүүдийн т�##�аар сайн дуу гарга, эрчүүдийн асууд�##�д бүү оролцоод хэрэггүй.

Зочин
Зочин
2021-04-20 18:21

Энэ т�##�аар Мөнхцэцэг гишүүн хамгийн түрүүн дуугарсан байна лээ шт. Хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулна гэсэн байсан

zochin
zochin
2021-04-20 18:36

Munkhtsetseg ee!!!. Ta songuuliin tuhai huulind hejee oorchlolt oruulj boldogiig arai meddeggui bololtoi. Uls toriin shinjleh uhaanaar doktor hamgaalchihaad, MAH uildel undsen huuliin bus argaar uls toriin deglemiig oorchilj bgaad ogt duurahgui bj, odoo bolohoor tom duugaraad. Chamaig dargad taalahdahiin tuld yu ch bsan hiidgiig medeh ni medne. Ahij ooriigoo bitgii l uls tor sudlaach gej yariaraa. Chamaas ichij bn, shinjleh uhaanii ner hundiig unagasan, shudarga bish, teneg huuhen

Зочин
Зочин
2021-04-20 19:51

Чи бол зүгээр нохойн баас дуугай сууж байгаад хугацаагаа дуусга!

Холбоотой мэдээ

Back to top button