НИЙГЭМ

“Нахиа” эмийн үйлдвэр 1000 мг тунтай Витамин С үйлдвэрлэж байна

1994 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын эмийн үйлдвэрлэл худалдааны салбарын анхдагч компанийн нэг нь “Нахиа” эмийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийн захирал Г.Тайванбат өөрийн цахим хуудаст шинэ бүтээгдэхүүн гаргаж буй тухайгаа ийн бичжээ.

Тэрбээр: "Шинэ бүтээгдэхүүн удахгүй гарна. ВИТАМИН С 1000мг
Ер нь бол бэлэн болсон. Одоо бүртгэлийн ажил үлдсэн” гэв.

Шинэ бүтээгдэхүүн удахгүй гарна. ВИТАМИН С 1000мг Ер нь бол бэлэн болсон. Одоо бүртгэлийн ажил үлдсэн.

Posted by Taivanbat Ganbaatar on Wednesday, 21 April 2021

"Нахиа” компани байгуулагдсанаасаа хойш шахмал, үрэл, гален, ороох боох материал, туншилтай тариа, флаконтой тарилгын нунтаг зэрэг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба үүнээс монгол улсын эмийн бүртгэлд 59 нэрийн эм бүртгүүлснээс 37 нэрийн эм үйлдвэрлэж байна.

Түүнчлэн ОХУ, БНХАУ, Энэтхэг, Герман, Солонгос, Малайз, Вьетнам улсуудын эм үйлдвэрлэгч компаниудаас эм эмнэлгийн хэрэгсэл импортолдог билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-22 22:02

Шах�##�т нь муу бохир харагддаг Нягт муу байдаг манайд үйлдвэрлэсэн зүйл. Энэ зураг дээрээс ирмэг нь жигд бус байгаа нь харагдаж байна. Чанарын ш�##�г�##�т хийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button