НИЙГЭМ

Мэдрэмжгүй үйлдлээ “маркетинг” гээд андуурчихсан “Мандал даатгал”-ын реклам

Өчигдрөөс эхлээд цахимд “Мандал даатгал”-ын рекламын постер хуудас олны анхааралд өртөж, шүүмжлэл дагуулж эхлэв. Постер дээр хар даашинзтай бүсгүй чанх арагшаа буюу өгзөг дээрээ шатахуун асгаж буйг дүрсэлжээ. Мөнхүү доод хэсэгт “Автомашинаа даатгуулаад урамшуулалд нь бензин аваарай” гэх...

Энэ нь олны анхааралд өртөх, магадгүй иргэдийн доог тохуу болох үйлдлээ МАРКЕТИНГ гээд ойлгочихсон компаниудын ээлжит тэнэглэл байсан гэхэд болно. Иргэд ч  тэгээд хэр баргийн тэнэглэлийг тоохооргүй, хашир сэтгэхүйтэй болсныг тэд анаарахгүй л явна. Дээр нь хийсэн постер нь 2014 онд АНУ-д мөн л шуугиан тарьж байсан “Paper” сэтгүүлийн нүүр зураг байсан юм. Тус нүүр зурагт Реалити шоуны од Ким Кардашьян өгзөг дээрээ хундага тавьж, түүн рүүгээ оргилуун дарс буудуулж байгаагаар дүрсэлсэн. Гэвч манайхны хуулбарласан постерт оргилуун дарсны оронд шатахуун асгаж буйгаар дүрсэлсэн нь үнэхээр мэдрэмжгүй үйлдэл байлаа.

Магадгүй тус постерыг харсан иргэдэд дам шатахууныг ийн өөр рүүгээ асгаж болох юм байна гэх санаа, сэдлийг өгч байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн өдрөөс өдөрт үнэ нэмэгдэх шатахууныг нэг эмэгтэйгээр хэнэг ч үгүй асгуулж буйгаар дүрсэлсэн нь хэр зохимжтой вэ. Сэтгэж чадахгүйн гор нь л энэ мэт туйлын мэдрэмжгүй, хулгайн үйлдлээр илэрч байгаа юм. Хулгайлах бол тултал хулгайлаад эс бөгөөс бүр больчих л хэрэгтэй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2021 15:57

Бөгсөө угааж байгаа юм байлгүй.С�##�таа нь хорсох байхдаа.

дг
дг
4 сар 22, 2021 16:28

нэг шүдэнз юмуу яндангийн оч унав�##� яанаа эрсдэл эрсдэл эрсдэл .Эрсдэлийн боловсрол ч тэг зааж байна доо

Зочин
Зочин
4 сар 22, 2021 17:17

HOT POT гээд бэлэн гоймонгийн тэнэг реклам ТВ ээр гараад байна Наадах чинь утга нь ойлгогдоод бна. Нөгөөх нь бүүр тэнэгээ тэнэг

Zochin
Zochin
4 сар 22, 2021 17:53

Hot pot goimon yamar utgatai gej

zochin
zochin
4 сар 22, 2021 19:47

Gar xangalga

Холбоотой мэдээ

Back to top button