НИЙГЭМ

“Нийслэлд хөл хориогүй бол халдварын тоо өдрийн 31.000 хүртэл нэмэгдэх байсан”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 27.956 хүнд шинжилгээ хийснээс 1264 халдвар илэрч 8 хүн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр Монголд коронавирусийн халдвараас нас барсан хүний тоо 64 боллоо. Мөн 486 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаас нийт эдгэрсэн иргэдийн тоо 14.258 болж байгаа юм. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нийслэлд тогтоосон хөл хорио хэр үр дүнтэй буй тухай:

"Нийслэлд хөл хорио тогтоосноос хойш халдварын тоо буурахгүй байна гэж байна. Гэвч хэрэв тогтоогоогүй байсан бол нөхцөл байдал ямар байх байсан тухай бодох хэрэгтэй. Манай тархвар судлаачид “Нийслэлд хөл хориогүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 31.000-д хүрэх байсан” гэх прогноз гаргасан байсан. Тэгэхээр бидний 10 гаруй хоногийн хөл хорио халдварыг тогтвортой түвшинд барьж байгаа нь давуу юм. Гэвч 1000 гаруй тохиолдол байгаа нь эмнэлэгт өндөр ачаалал нэмсэн. Энэ удаагийн хөл хорио халдварыг нэг түвшинд барьж чадсан" гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button