УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй энэ сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд, өөрийн орны удирдлагууддаа уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Цар тахлын хүндхэн цаг хугацаанд хөрш орны болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэх манай улсын үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлж, вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хандивлахын зэрэгцээ арилжааны шугамаар вакцин нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж буйд Элчин сайд Чай Вэньруйд мөн тусгайлан талархал илэрхийлэв. КОВИД-19-ийн эсрэг вакцины дараагийн нийлүүлэлтийг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийн талаар мөн талууд ярилцлаа.

Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэвийн явуулах боломжийн талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцах тухайгаа хэлсэн юм. Энэ хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр цаашид ч идэвхтэй арга хэмжээ авах талаар талууд ярилцав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

3 хөршөө муулаад байдаг балиар зантнй хариу нь өдөртөө ирнэ шүү.

Зочин
Зочин

Явж явж хойд, урд 2 хөрш маань бидэнд тусалсаар ирсэн.

Зочин
Зочин

yadarsan tsagt nuhriin chanaraa gej yavj yavj hoidhoos urd tal n hun chanar gargaj bn daa

Зочин
Зочин

Оросын тролл оо, хүний өмнүүр орж сайн үг дуулчих гээд л булталзаад байна уу?

Зочин
Зочин

Хятадын ард түмэнд баярлалаа.

Зочин
Зочин

Оросуудаас ч хамаагүй илүү тусалж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button