Нийгмийн

Орон сууц хоорондын зай хэт ойр газарт барилга барих зөвшөөрлийг цуцаллаа

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шар болон “Нутгийн буян” хотхоны дунд барилга хоорондын зай хэт ойр буюу 2009 ам.метр талбайд орон сууц барихаар нүх ухаж эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын эхээр уг газарт ажиллахдаа стандартын шаардлага хангаагүй нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших зөвшөөрлийг иргэд, оршин суугчдын хүсэлтээр цуцалж, нөхөн өөр байршилд газар олгох захирамж гаргажээ.

Нийтийн эдэлбэр газар болгон авсан уг талбайд оршин суугчид чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж байгуулна хэмээн хотын дарга амласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-27 10:11

ЙИМ ЗАМБАРААГҮЙ ҮЙЛ ЯВДЛУУД ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ БАЙХ

Уншигч
Уншигч
2021-04-27 15:00

Хан уул гэлтгүй энэ стандартаа бүх л дүүрэг хороодод барьж ажилламаар байна, нэмж зөвшөөрөл өгөлгүй, дахиж бариулахгүй байх хэрэгтэй байна оо

Холбоотой мэдээ

Back to top button