Нийгмийн

Жоншны уурхайн 50 метр гүн нүхэнд унаж нас баржээ

Хэнтий аймгийн Батноров сумын долдугаар багийн “Бэрх тосгон”-д жоншны уурхайд хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид тус уурхайд очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй унаж нас барсан байжээ.

Талийгаач жонш тээвэрлэдэг яшикыг лифт рүү түрж явж байгаад 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан байна. Тиймээс цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button