УЛС ТӨР

Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай баримт, материалыг УДШ-д хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧИГ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ЭНДЭЭС ТАНИЛЦАНА УУ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хулан
Хулан

Ямар дураараа дух вэ? 100-н жилийн түүхтэй намаар чам шиг хүн оролддоггүй юмаа...

Төгөлдөр
Төгөлдөр

Өөрийгөө хаан гэж боддог юм байх даа. Улсын дээд шүүхээс илүү эрх мэдэлтэй гэж бодож байвал эндүүрэл шүү

Пүрэвсүрэн
Пүрэвсүрэн

2017 ОНД Х.БАТТУЛГА ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙХДАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЯЛААС МУЛТАРСАН. ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БУУЧИХВАЛ ЯЛ АВНА ГЭЖ АЙГААД ҮХЛЭЭ

Ганболд
Ганболд

Өөрийнхөө дрангуйлалыг тогтоох , ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гэж , АН-ыхаа эсрэг ажиллаж, намаа ялагдуулж, хагаралдуулчихаад, мэхэнд нь унаж, бүтэн далаараа тавиулчихсан хэвтэж бга хүн МАНыг тарааж чадах уу женко өөрөө огцорох тавилан рууугаа өөрөө гүйгээд орчихлоо гоё. Ерөнхийлөгчид нам тараах ямарч эрх байхгүй

Мөнхжаргал
Мөнхжаргал

Songuuli boloh duhhur ynz ynzaar uzej bainaa. huuli guuviulah gj uzlee mungu tarah gej uzlee hedn munguur zodoj humuuseer hudlaa handalt avj uzlee argaa baraad odoo uuruu soliorj ugj bnaaa

Анужин
Анужин

Жанхуу эхлээд өөрөө үлгэрлээд Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллараа улсад тушаа. Тэр мөнгөөр чинь өрх бүрд 1 саяыг өгөөд, дээрээс нь бүх хүний өрийг дарах бүрэн боломжтой

Отгонбаяр
Отгонбаяр

Battulga ygaad huuliara bolohgui geed baihad ner devshih geed dairaad bn? bur bolohgui genguut ynz buriin arga hereglej bn daa. hugiin luiwarchin yumaa chi ch

Хүслэн
Хүслэн

Эрх мэдлээ алдахаас айсан Х.Баттулга яахас ч буцахаа бAЙЖЭЭ

Анужин
Анужин

Дахин нэр дэвчих эрхгүй болхоороо Ард түмэнрүүгээ #Турхирч байна!!!

Наранцэцэг
Наранцэцэг

Монгол чинь хуультай орон болохоос биш хаантай орон биш биз дээ. Энэ хөөрүү хар бөх өөрийгөө хаан гээд бодчихож

Ганболд
Ганболд

Олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирч байна л гэж харж байна. Короногоо яая гэж байхад, энэ хүний толгойд Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр асуудал орохгүй байгаа бололтой

Зочин
Зочин

АН-аас Ерөнхийлөгч болчихоод намаа хагалж бутаргачихсан. Одоо МАН-ыг тараах гэнэ. Баттулгын үгээр тардаг нам ч гэж юу байхав. Тэр тусмаа 100 жилийн түүхтэй нам шүү

Уянга
Уянга

Ерөнхийлөгчид ийм эрх байхгүй

Хүслэн
Хүслэн

Энэ хүн цэвэр цусны Монгол хүн биш эрлийз хүн тэгэхээр Монгол улсыг сөнөөж байвал энэ хүний зорилго түвдүүд хэзээнээс Монгол улсыг сөнөөх бодлого барьж ирснийг үргэжлүүлэх гэж зүтгэж байгаа хүн дээ

Оюунчимэг
Оюунчимэг

ШИВШИГ ,ГУТАМШИГ ,ХОРСОЛ ,тангадын хар банхарын төгсгөл энэ ажгууу

Д
Д

Гутамшиг

Холбоотой мэдээ

Back to top button