ЭДИЙН ЗАСАГ

Х.Амаржаргал: Уулзалт хойшилсон ч Оюу толгойн хэлэлцээг цахимаар үргэлжлүүлж болно

УИХ, Засгийн газрын Ажлын хэсэг болон Оюу толгойн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компаниудын төлөөлөгчдийн хэлэлцээний хоёр дахь удаагийн уулзалт өнгөрөгч даваа гарагт болох байв. Гэвч зарим шалтгааны улмаас тус хэлэлцээ хойшилсон. Энэ талаар Рио Тинто группийн Монгол дахь  үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалаас тодрууллаа.

-Өнгөрсөн даваа гарагт болох байсан хэлэлцээ хойшилсон шалтгаан юу байсан юм бол?

-Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто группийн хэлэлцээний баг манай улсад ирээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ирснийхээ дараахан буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр УИХ, Засгийн газрын ажлын хэсэгтэй биечлэн уулзсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед коронавирүсийн нөхцөл байдал харьцангуй гайгүй буюу өдөрт 600-700 халдварын тохиолдол бүртгэгдэж байлаа. Харин өнөөдрийн байдлаар халдварын тоо өдөрт мянгаас буухаа больсон. Тиймээс цар тахлын ийм хүнд нөхцөл байдалд уулзалт зохион байгуулах нь аль аль талаасаа зохимжгүй байна. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг юу юунаас илүү чухал шүү дээ.

-Гэхдээ уулзалтыг биечлэн хийж болохгүй ч онлайнаар зохион байгуулах боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Бид яриа хэлэлцээгээ цахимаар үргэлжлүүлэх боломжтой бөгөөд нөхцөл байдал сайжирмагц биечлэн уулзаж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 

-Хэлэлцээний явцад талууд санал зөрөлдөж байгаа асуудал хэр их байна?

-Талуудын хооронд санал зөрөлдөж буй асуудлууд бий боловч шийдвэрлэх гарц, гаргалгаа байгаа гэж бид харж байна. Хамгийн гол нь хамтрагчийн хувиар асуудлуудыг харилцан ярилцаж, шийдэлд хүрэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатайгаас гадна хүлээцтэй, тэвчээртэйгээр ажлаа урагшлуулахаар зорин ажиллах болно.

-Оюу толгойн хэлэлцээний үр дүнд Монголын талын эрх ашгийг хангуулах, гэрээг сайжруулах томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ гэж УИХ, Засгийн газрын ажлын хэсгийнхэн итгэлтэй байгаа. Гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засагт томоохон өөрчлөлт бий болно ч гэж найдаж байна. Засгийн газар ч Оюутолгойн төслийг үргэлжлүүлэх, гэхдээ сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байна. Оюу толгойд хийж бүтээсэн бүхнээрээ бид маш их бахархдаг. Мянга мянган монголчуудын арван жилийн нөр их хөдөлмөр, нийт 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын дүнд бид ирэх жил гүний уурхайн олборлолтоо эхлүүлэх боломжтой боллоо. Газрын гүнд уурхай байгуулах нь мэдээж хэрэг тун ярвигтай ажил боловч бид нөөц бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн. Гүний уурхайн олборлолт эхэлснээр Оюу толгойн жинхэнэ үүц нээгдэнэ. Өдийг хүртэл бий болгосон  ололт амжилтаа бид ойлголцол, итгэлцэл дээр улам бэхжүүлж, бүхий л оролцогч, талуудад үр ашигтайгаар төслөө амжилттай гүйцэтгэхийг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
фаак хѳѳр
фаак хѳѳр
2021-04-27 13:42

гадныханд маш ѳндѳр үнээр �##�аа, бѳгсѳѳ, амаа худ�##�дсан яшка, утсан хүүхэлдэй

Уншигч
Уншигч
2021-04-27 14:57

Үнэг шиг хүүхэн байна, сүүлээрээ ганцхан шарваад л ан хийж үзээгүй манай пооп гишүүдийг амаар нь газар ша�##�гаж, шороо үмхүүлэхээр хүүхэн байна шоо

ub irged
ub irged
2021-04-27 20:50

RIOGIIN BUUNII NOHOI AVGAI MINI NAAD OYU TOLGOI CHINI MONGOLD ASHIGGUI BHAD YU HUTSAAD BGAA YUM

Холбоотой мэдээ

Back to top button