Нийгмийн

Чандмань сумын Засаг Дарга Ч.Эрдэнэ-Очир: Нас барсан иргэд хувийн ажлаар яваад осолдсон

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан хоёр иргэн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” хэмээх газарт осгосон байдалтай нас барсан хэрэг энэ сарын 25-нд гарсан. Тодруулбал, талийгаачдыг 40 настай эрэгтэй Г, 21 настай эрэгтэй Б байсныг тогтоогоод буй. Түүнчлэн талийгаач иргэдийг Чандмань сумын ЗДТГ-т ажилладаг байсан тухай ОБЕГ-аас мэдээлсэн.

Бид тус сумын Засаг Дарга Ч.Эрдэнэ-Очиртой холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сумын ЗДТГ-т ажилладаг хоёр иргэнийг осгосон байдалтай нас барсан байхад олсон гэдэг мэдээлэл цацагдаад байна. Ямар ажлаар явж байсан юм бэ?

-Талийгаачид Чандмань сумаас Эрдэнэ сум руу хувийн ажлаар машинтай гарсан юм билээ. Тухайн өдөр цаг агаарын байдал муу, шуургатай байсан учир сумын онцгой байдлын газраас гаргаагүй юм билээ. Улмаар иргэд нууц замаар автомашинтайгаа хөдлөөд удалгүй цасанд боогдож, явган явж байгаад ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг байцаалт авсан. Талийгаач иргэд манай суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. ЗДТГ-т ажилладаггүй. Ийм ташаа мэдээлэл яваад байх шиг.

-Таагүй мэдээг талийгаачдын ар гэрт дуулгасан уу?

-Цагдаагийн байгууллагаас холбогдсон байсан. Талийгаач Г нь суманд жолоочоор, Б хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Ийм хэрэг гарсанд харамсаж байна.

Чандмань сумын Засаг дарга Ч.Эрдэнэ-Очирын хэлж буйгаар талийгаач иргэд ЗДТГ-т бус хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсныг тодотгов. Өдгөө хэргийг тус сумын цагдаагийн хэсэгт шалгалтын ажиллагаа хийгдэж эхэлжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-29 20:27

Тийм мэдээлэл яваад байна гэнээ. Эгүүр.мн өөрсдөө эхэлж ЗДТГ-ын ажилтангууд нас барсан байд�##�тай олдлоо гэж бичсэн шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button