НИЙГЭМ

Шанхайд хуванцар савны хаягдлаар зам хийжээ

Хуванцар сав, хаягдлыг байгальд ээлтэй байдлаар ашиглах санааг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олж, хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал, Их Британа болон Шотландад хаягдал хуванцар савнуудаар зам барьсан билээ. Уг зам нь байгальд ээлтэйгээс гадна, жирийн асфальтан замаас хэд дахин удаан эдэлгээтэй байна. Тэгвэл Шанхай хотод 200 кг хаягдал хуванцарыг хайлуулж, нунтаг хэлбэрт оруулаад, асфальтны материалтай холин 300 м зам барьжээ.

Хуванцар савны хаягдлаар хийсэн зам нь ердийн засмал замтай яг адилхан харагдах боловч илүү бороо, усанд тэсвэртэй болохыг онцолж байна. Гэвч эрс тэс хүйтэн цаг агаарт туршигдаагүй аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Боломжтой санаа шүү. тэртэй тэргүй ихээр үйлдвэрлэгддэг, байг####ьд 100 жил болж уу######г гэдэг. Холиод хийвэл 100-гаа байг гэхэд 90 жил болох зам болох байх. Явган хүний замын хавтанг ч бас хольж хийж болох байх.

  2. Хаягд#### дугуй, шил, хуванцар гурваар зам хийх тeхнологи, тоног төхөөрөмжийн хамт оруулж ир. Мөн ч хэрэгтэй байна даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button