НИЙГЭМ

ОХУ-д томоохон худалдааны төвүүдээр вакцин хийж байна

ОХУ-ын Москва хотод өнөөдрийн байдлаар коронавирусийн 1.82.996 тохиолдол бүртгэгдээд буй. Үүнээс 984.346 хүн эдгэрч, 18.090 хүн нас барсан билээ.

Тус улсад дархлаажуулалтын ажил үргэлжилж буй. Улсын хэмжээнд өглөөний 10.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл вакцин хийж бөгөөд Москва хотын томоохон сүлжээ дэлгүүрүүд, их дэлгүүр болон үйлчилгээний төвүүдэд вакцины цэгүүд гаргаж, иргэдийн дараалал үүсгэхгүйгээр дархлаажуулалт хийж байна.

Өөрөөр хэлбэл иргэд гэрийнхээ ойролцоох томоохон худалдааны төвд хүнсээ цуглуулах зууртаа л вакцин тариулах боломжтой юм. Одоогоор хүн амын 50 орчим хувь нь нэгдүгээр тунгаа, 30 орчим нь хоёрдугаар тунгаа аваад буй аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button