Нийгмийн

ЗХЖШ-ын орлогч даргын хахууль авсан хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар комиссын дарга, хурандаа Ц.Жавх­лан­­баатарт холбогдох, бусдаас хахууль ав­сан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр бол­сон ч НПГ-ын хяналтын прокурор тогтоол гар­гаж хэрэгсэхгүй болгожээ.

Хурандаа Ц.Жавх­лан­баа­тар Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахих болсон.

Түүнийг шалгуулахаар нэгэн ээж АТГ-т ханд­­сан юм. Тодруулбал, “Ц.Жавхланбаатар нь ми­ний хүү Б.Т-ыг энхийг сахиулах ажил­ла­гаанд явуулна хэмээн 2018 оны гу­рав­ду­гаар сарын 23-нд 3.5 сая төгрөг авсан боловч явуулж өгөөгүй тул энэ асуудлыг шалгаж, мөн­гийг минь буцаан олгуулж, хохиролгүй бол­гож өгнө үү” гэсэн утгатай гомдол гаргасан юм билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид алба хааж байсан ахлагч цолтой дээрх залууг ху­­рандаа Ц.Жавхланбаатар Афганистан руу ч, Өм­нөд Суданд ч явуулаагүй учраас ар гэрийн­­хэн нь ийнхүү хандсан байдаг. Үүний да­гуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад эрүү­­гийн хэрэг үүсгэн иргэн Б.Туулын хамт яллаг­дагчаар татах санал прокурорын байгуул­лагад хоёр удаа хүргүүлж, улмаар 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шил­жүүлэн шийдвэрлүүлэх санал гарган про­­­­ку­рорын хяналтад өгсөн аж. Гэвч про­­­­­ку­рор хэрэгсэхгүй болгосон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын зарим алба хаагч “Хэн нэгний үү­рэг, даалгавраар хээл хахуулийн улайм цайм хэр­­­гийг хэрэгсэхгүй болгосон байх” хэмээн хард­саар байгаа юм.

Хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд хууль са­­хиулах байгууллагынханд шалгуулсан то­хиол­­­­дол ганц энэ биш гэд­гийг дээр дурдсан. Түү­­­нийг өм­нө нь Сон­гинохайрхан дүүргийн Цаг­­­­даагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заа­­­сан бус­даас их хэм­жээ­ний мөнгө за­­­­­л­и­лан мэхэл­­сэн хэрэгт шалгасан. Мөн л эн­хийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэ­мээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгосон гэ­дэг.

Өдгөө ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дар­гаар ажиллаж буй түүнд генерал цол ол­го­хоор бол­сон гэх яриа батлан хамгаалах сал­барынхны дунд байна. Хоёр ч удаа эрүүгийн хэ­рэгт хол­богд­сон хүнд цэргийн дээд цол ол­­гохоор болж бай­гаад салбарынхан нь ихэд дур­­­гүйцэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
аяаяа
аяаяа

дандаа хүрэлсүхтэйгээ таарцан амьтад дандаа хулгайн аргаар шүүх прокрор нь зохицуулаад сурцан өөрсдөд дээр нь тохох хэрэгтэй энэмуу хүрэлсүх байгаа цагт ард иргэд нар үзэхгүй ээ

Зочин
Зочин

УИХ н гишүүн асан Нарантуяагын хүргэн , Женко, Зи.Энхболдын шахааны энэ этгээд юун генер�##� шоронд нь явуулаач

Баяраа Цогоо
Баяраа Цогоо

Хүрэлсүхэд ямар ч хамаа байхгүй байхаа Батлан ахын томилдог газрын хүн байнаа

Зочин
Зочин

Женкогийн томилсон хүн

Холбоотой мэдээ

Back to top button