Нийгмийн

Унгар улсад коронавирусээр нас барсан монгол бүсгүйн охин эсэн мэнд бойжиж байна

Энэ сарын 05-ны өдөр /2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол бүсгүй коронавирусийн халдварын улмаас нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Тухайн үед бүсгүй долоон сартай жирэмсэн байсан бөгөөд хөдөлмөр эрхлэхээр Унгар улсад очсон байжээ.

Гэвч цар тахлын улмаас биеийн байдал нь муудаж харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед эмч нар яаралтай мэс засал хийж хүүхдийг хийсвэрээр төрүүлжээ. Бяцхан охин анх 1050 грамм жинтэй байсан бол одоо 2550 грамм жинтэй болжээ.

Хариуцсан эмч нь “Хүнд үе өнгөрсөн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болсон. Эмнэлэгээс гаргасан ч болно” гэсэн талаар Унгар улсад суугаа Элчин сайд З. Батбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button