Нийгмийн
Албан үүргээ гүйцэтгэж явсан олон нийтийн цагдаад цол олгожээ

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг улс орон даяар зарлаад 18 хонож байна. Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн мөн олон нийтийн цагдаа нар иргэдийн хөл, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Тэгвэл Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар олон нийтийн цагдаа А.Анхбаярыг тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасагт цагдаа жолоочоор томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь гардуулжээ.
Цагдаагийн байгууллагын амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд мөр зэрэгцэн зүтгэх болсон цагдаагийн дэд ахлагч А.Анхбаяр танд АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Ард түмэн чинь баярл�##�аа. Биёэ бодоорой .
Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж ийм зүйл хийж байгаа шүү дээ
Ш�##�гуур хангасан юм уу, өндөр нь л лав 170 хүрэхгүй харагдаж байна, жолооч болоод лав удаагүй байх, их л з�##�уухан ишиг шиг з�##�уу байна, бодвол их ухаантай л байлгүй дээ, гэхдээ дуудлагаар очоод хөлдөж үхэх гэж байгаа хүнийг үүрч даах уу, согтуу агсам тавьж байгаа хүнийг номхруулж гав зүүж чадах эсэх нь эргэлзээтэй л харагдаж байна шүү, сайн л бодоорой доо