УЛС ТӨР

Н.Энхбаяр: МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш

МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр цахимаар боллоо. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3,000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.

Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас  гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Цахим хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, хоёр нам нэгдэхээр болсон нь  түүхэн  үйл явдал болохыг тэмдэглэж, үнэт зүйл нэгтэй намууд хамтран ажиллах нь нийгмийн шаардлага байсныг дурдаад нэгдмэл нэг эрх ашигтайгаар ажиллахыг уриаллаа.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм.   

Цахим  хуралдаанд оролцсон гишүүд, дэмжигчид   үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг  хэлж байв. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд  Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт,   намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгав.

Эх сурвалж: МАН-ын ХМОНХХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-29 19:39

Чаавас даа энэ пиз да нарт улсын эрх ашиг гэж байхгүй нам бүлгийн амиа бодсон эрх ашиг гэж байх юм даа, олон монголчууд туйлдаж ядуурч байна шүү дээ.

зочин
зочин
2021-04-29 19:54

Тэгэхлээр хагас нам байсан юм уу. Ийм хагас намд явсан даа харамсаж байнаа. Болиноо.

Иргэн
Иргэн
2021-04-29 21:18

Энэ хөгийн ширнүүдийн хаана юу ярих нь бэлэн байх юмаа. Даанч Намбар гуайн хүү буруу "бурчихлаа".
Бие биенээрээ дутсан хагас намууд гэж бас байдаг байх нь. Даанч бодлого шийдвэрүүд нь үргэлж буруу яваад байгаа юм. Сонгуулийн дараа юу яриад явцгааж байхыг нь ард иргэд минь хараад байгаарай. Энхбаяр хүүгээ яаж ийж байгаад улс төрд "чихчих" гээд мөн ч зүтгэж байнаа. Түүнээсээ болоод босоо Гамбааг майханд хэрхэн эргэж ирсэн, юу ярьж байснаа ч бүр таг мартсан байна. "Хүн биш хууль засагладаг шударга нийгэмийн төлөө нэгдсэн" гэж ярьж эхлэв. Харагдаач гэж хэлнэ би Энхбаяр, Хүрэлсүх нарт.
Тэд сонгогдохоор хууль ёсоороо үйлчилдэг болох юм гэнэ. Үлгэр ярьж дуусгаа, та нар.
Энхбаяр яг ямар учраас улс төрд "орчих" гээд санаархаад байдаг юм гэдэг нь ойлгомжтой ш дээ. МАНАН-гийнхны үр хүүхдүүд, ах дүү нар Монголын улс төрд "үе з�##�гамжилсан" байхад Энхбаярын хүү нь дутсан байна гэнэ дээ. Чадв�##� өөрөө ч �##�бан туша�##� горилж байгаа, "дур эзнээ голохгүй" дээ.

Баатар
Баатар
2021-04-29 23:36

БҮТЭН Ч ГЭХ ШИГ ХАГАС Ч ГЭХ ШИГ , МАРЗАН ЗОЛИГНУУД ВЭ ИНЭЭД ХҮРМЭЭР ЮМ

иргэд
иргэд
2021-04-30 08:01

Энхбаяр дээр үед Хүүкэд тархидуулж,хөөгдөж шоронд орж явснаа мартжээ д�##�дгансан хөгийн новьшнууд улс төрөөс �######�цгаа 2 зуунд ард түмнийг ядууруулж баяжсан вампирууд эд бүгд

зочин
зочин
2021-04-30 08:13

энхбаяр үхэж хүрэлсүх шоронд орж байж монгол цэвэршинэ

Холбоотой мэдээ

Back to top button