НИЙГЭМ

Хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдийг 5-7 сая төгрөгөөр торгожээ

Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт ховор амьтны жагсаалтад орсон хоёр тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан таван иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Шүүх хэргийг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5.5-7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Мөн түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.4 сая төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button