Нийгмийн

Х.Баттулга: Нам дотроо хуваагдах нь ялагдал авчирдаг гашуун түүхтэй

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улс төрчид өнөөдөр /2021.04.30/ хоёр талд зэрэг нэрээ дэвшүүлцгээв. Тус нам УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат гэсэн хоёр даргатай болж, хоёр өөр баг тус тусдаа ажиллаж байгаа билээ.

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын талаас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэрээ дэвшүүлж байгаа бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар нэрээ дэвшүүлж буйгаа зарлалаа. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өөрийн цахим хуудсаар дамжуулан нэр дэвшигчдэд амжилт хүслээ. Тэрбээр:

"Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намынхаа дотоод сунгаанд хүсэлтээ өгсөн 8 хүнд амжилт хүсэж, эв нэгдэлтэй байхыг намын бүх гишүүддээ уриалж байна. Нам дотроо хуваагдах нь ялагдал авчирдаг гашуун түүхтэй. Бүгд нэг л АН-ын туган дор нэгдэж намынхаа дотоод сунгаанд орох нь шударга өрсөлдөөний эхлэл болно. Та бүхэнд амжилт” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-01 17:42

Би хувьдаа Хүрэлсүх жинхэнэ нохой арга хэрэллээ гэж дүгнэлээ.Монголчуудад манжийн үеэс бүр баттай суусан нэг чанар байгаад байна гэж боддог.Өөрийн болоод ирээдүй хойч үеийнхээ төлөө хэрэгтэй үед тэмцэж чаддаггүй хулчгар, аймхай,зэрэгцэж яваад амиа бодоод урваж шарвадаг..Одоо Баттулгыг дэмжиж байсан нөхдийн зарим нь Хүрэлсүх рүү урвачихсан л байгаа.Гэхдээ энэ бүхэн хамаагүй юмны учир ойлгодог олон хүн Баттулгыг дэмжиэ байгаа.ИймдХүрэлсзхийн энэ бусармаг явдлыг ард түмэнд заав�##� тайлбарлаж өгөөрэй гэж Баттулгад хэлмээр байна..Хүрэлсүх олон муухай жишиг тогтоолоо.

Холбоотой мэдээ

Back to top button