Нийгмийн
ZEUS баг “PEI 2021” тэмцээний гуравдугаар байранд шалгарч 100 сая төгрөг хожлоо
PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай "Peace Elite Asia Invitational 2021” тэмцээнд амжилттай оролцлоо.
Энэ сарын 27-29-ний хооронд болсон тэмцээнд ZEUS ESPORTS гуравдугаар байр эзэлж 110 сая төгрөгийг хожсон байна.
Тэмцээнд байр эзэлсэн багууд:
Тэмцээний шагналын сан:
- 1-р байр - 430 сая төгрөг
- 2-р байр - 130 сая төгрөг
- 3-р байр - 110 сая төгрөг
- 4-р байр - 43 сая төгрөг
- 5-р байр - 35 сая төгрөг
- 6-р байр - 26 сая төгрөг
- 7-р байр - 17 сая төгрөг
- 8-р байр - 13 сая төгрөг
- 9-р байр - 9 сая төгрөг
- 10-р байр - 9сая төгрөг
ZEUS баг энэ сарын дундуур PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021”-т оролцох эрхтэй болсон юм.
PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.