Нийгмийн

Журам зөрчсөн 162 автомашины “QR КОД” зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгожээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж байгууллагын Иргэн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад “QR код” зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарлалтыг зөрчсөн нийт 162 автомашины “QR код” зөвшөөрлийг хүчингүй болгож цуцаллаа.

Иймд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн та бүхэн Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийг дагаж мөрдөхийг сануулав.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-01 02:38

Хүчингүй болгоод л болоо юу. Энэ нь монголын төр хүчгүй нь харагдаж байна. Цар тохлын үеийн хууль журам гадаад орнуудад хатуу хэрэгжиж торгууль цаашлаад ял оноож байна. Тиймээс хувь хүнээс өндөр хариуцлага шаардагдана. . Хатуу чанд байж л ковидоос хурдан ангижирна. Манайхан хэтэрхий хэнэггүй байна

Холбоотой мэдээ

Back to top button