НийгмийнНИЙГЭМ

“Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлага болно

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд, мөн хаврыг угтсан “Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлага тавдугаар сарын 06-нд болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Монгол үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

“Үндэсний бичиг үсгийн баяр-2021” арга хэмжээний хүрээнд Монгол үндэсний яруу найргийн үе үеийн шидээвэр бүтээл, эх хэлээр хөрвүүлсэн дэлхийн сонгодог бүтээлүүд, орчин цагийн шүлэг зохиолыг олон нийтэд хүргэх, үндэсний утга зохиол, эх хэл, соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор яруу найргийн чөлөөт уншлага цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 

Уншлагад зохиолч, яруу найрагчдаас гадна үгийн урлаг, утга зохиолд хайртай хэн бүхэн оролцож өөрийн болон дуртай шүлгээ унших боломжтой. 

Хөтөлбөр: 

14:00-14:10  Нээлт 

14:10-14:30 Монголын болон дэлхийн яруу найргаас нэвтрүүлэгч, зохиолчид унших 

14:30-16:00 Зохиолч, яруу найрагч, cонирхогчдын яруу найргийн чөлөөт уншлага 

Яруу найргийн уншлагад 2021.05.01-05.05 хооронд урьчилан бүртгүүлж оролцоно. ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

Зохион байгуулагчид бүртгэлийг баталгаажуулж, оролцох холбоосыг илгээнэ. Арга хэмжээг Зүүм програмаар явуулж, Үндэсний номын сангийн FB/National.Library.of.Mongolia хуудсаар шууд дамжуулна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button