Нийгмийн
Монгол Словени улс хооронд албан болон дипломат паспорт эзэмшигч харилцан визгүй зорчино

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны 5 дугаар сарын 1-ний энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.
Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн улс бөгөөд Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ий үзүүлэлт нь 27 мянган ам.доллар юм.
Эх сурвалж: ГХЯ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.