НИЙГЭМ

Орон нутагт 123 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 4231 боллоо

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

“8522 хүнд шинжилгээ хийснээс сүүлийн 24 цагт 1185 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр дотоодын халдвар 1182, эмнэлгээс шалтгаалсан 2 нийт 96, зөөвөрлөгдсөн 1 нийт 487, Улаанбаатарт 1059 тохиолдол илэрснээр нийт халдвар 33608, орон нутагт 123 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 4231 боллоо. Орон нутгийн халдварыг задлаад хэлбэл:

  • Дархан-Уул аймаг +14/642
  • Эрдэнэт +35/449
  • Увс +1/33
  • Ховд +1/240
  • Архангай +1/305
  • Төв аймаг +7/821
  • Сэлэнгэ +2/415
  • Сүхбаатар +4/172

84 настай эрэгтэй, 47 настай эрэгтэй нар нас барснаар нийт нас баралтын тоо 117 боллоо. Эдгээр иргэд нь коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаад, нэн хүнд хэлбэрээр нас барсан.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button