НИЙГЭМ

Жонш олборлолтын уурхайн нүхэнд 57 настай, эрэгтэй унаж амиа алджээ

Хэнтий аймаг, Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх тосгон” /аймгийн төвөөс зүүн зүгт 80 км, Бэрх тосгоноос хойд зүгт 10 км/-т Хятад улсын иргэн Ш-ын эзэмшлийн ”Бор-Өндөр Уул” нөхөрлөлийн жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11:30 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:30 цагт очиж иргэн Д /57 настай, эрэгтэй/ унаж нас барсаныг 1:35 цаг ажиллан цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button