УЛС ТӨР

Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн цөм нь УИХ, Засгийн газартай хүчээ нэгтгэх

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.05.02/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсон юм.

Тэгвэл яг одоо МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт өглөө.

Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн эсэхийг хянаж үзээд дахин нэг удаа засаж ирүүлэх боломж олгох юм.

Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсхийн зөвлөх Ж.Энхбаяр мөрийн хөтөлбөрийн гол агуулгын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэр дэвшигч У.Хүрэлсүх таван жил орчим Ерөнхий сайд хийсэн. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудаа үргэлжлүүлэх, дуусгах ажилд хүч өгөх, УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах зорилготой. Хагарал хуваагдлаас ангид байж, энэ хүнд үеийг давж, зорилтоо хангана. 

 Цар тахлын хүнд үед бүхий л салбарт дарамт хүндрэл учруулж байгаа үед төрийн гурван институц хүчээ нэгтэж, хамтарч ажиллах үзэл санааг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн 40 гаруй эрхийг хязгаарласан. Сонгуулийн хуулийг шинэчилсэн. Шинэ хуулиар Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын ажилд хутгалдахгүй, санхүүгийн хязгаарлалтуудыг тусгасан. Ерөнхийлөгчийн үндсэн гол үүрэг үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг, ҮАБЗ-ийг тэргүүлдэг, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, гадаад бодлогыг төлөөлөгч гэсэн гол агуулгатай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2021-05-02 20:20

ЭНЭ ЖАДАМБААГИЙН ХҮҮ ЧИНЬ ЖДҮЧИН 60 ТЭРБУМЫН ШАХААЧИН ДЭЭРЭЭС БАС ОНЖИГО ДОЛООГЧ БОЛЧИХСОН ЮМ УУ. МУУ ЭЦЭГ НЬ БАЙГААД ХҮҮГЭЭ ХАРВАЛ ТАНИХГҮЙ СЭТГЭЛЭЭР ИХ УНАХ БАЙСАН БАЙХДАА.

Зочин
Зочин
2021-05-02 20:35

Тийм бол ерөнхийлөгч болох хэрэг бгамуу.

Зочин
Зочин
2021-05-02 21:00

Ж.Энхбаяр �##�даанаас ухаарч онох нь их дээ.Хүн болгон �##�даж байж онодог хорвоо.Ухамсартай боловсролтой хүн өөртөө дүгнэлт хийж улс эх орныхоо төлөө Хүрэлсүхтэй гар нийлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Зочин
Зочин
2021-05-02 21:36

Одоо ард түмнийг нийлж бгаад боолчилох нь хулгайчууд чинь. Х�##�хын заяа их гэдэгийм шүү!

Зочин
Зочин
2021-05-02 23:42

Бүгд нийлээд �######�цгаа үтэр түргэн бол сайн .

Зочин
Зочин
2021-05-03 08:24

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянга авдаг ахмадууд МАН с нэр дэвшигч Хүрэлсүхэд сан�##�аа өгөхгүй

Холбоотой мэдээ

Back to top button