УЛС ТӨР

Б.Найдалаа: Б.Жаргалсайхан, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нар ХҮН-аас нэр дэвшихийг хүссэн

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 03-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуультай.

МАН болон хоёр хуваагдсан АН тус тусдаа нэр дэвшигчдээ тодруулж, батламжлаад байна. Харин ХҮН-ын нэр дэвшигч хэн байх талаар тус намын гишүүн Б.Найдалаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “ХҮН-ын ТУЗ хуралдаж байна. Нийтлэлч Б.Баабар, Б.Болдсайхан эмч, Д.Энхбат гурав өөрсдөө нэр дэвших хүсэлтээ өгсөн. Түүнээс гадна олон нийтийн хүсэл, илэрхийлэл санал их ирээд байгаа хүмүүс болох Б.Жаргалсайхан, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх талаар ТУЗ-ийн хурал дээр ярьж байна” гэлээ.

Тус нам тун удахгүй мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Бичсэн юм чинь гарчигнаасаа зөрөөд явчихаж Бурмаа гуай!!! Энэ сэтгүүлч нар гэж ийм л хам хум, хариуцлагагүй, ямарч юманд нухацтай хандаж сураагүй улсууд. Тэгээд өөрсдийгөө 4-дэх засагл#### гэж томроно.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button