УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна

Олон Улсын Парламентын Холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан 3 дахь өдрөө үргэлжилж байна.  Монгол Улсын Их Хурлын гишүүд уг цахим хуралдаанд  оролцож буй бөгөөд /2021.04.29/-ны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг  оролцжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Цар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ  цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгааг онцлов. Үүнд, ажлын байрны тэгш бус байдал, цахим хуваагдалт, вакцинжуулалт, цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хүндээр нөлөөлж байгаа гэв.

Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд Ковид-19 цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдэж байна. Тийм ч учраас улс орнуудын төр, засаг цар тахлаас сургамж авч, шударга тогтолцоо, хүнлэг нийгмийг бий болгож, сайн сайхан маргаашийг бүтээх ёстой хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ххх
ххх
2021-05-03 17:07

тиймээ үнэн эрхтэн дархтангууд нь спутник хийлгээд жирийн иргэд нь хятад вак шахуулаад бгаа

Холбоотой мэдээ

Back to top button