Нийгмийн

Цагдаагийн шаардлага биелүүлээгүй иргэнийг 250.000 төгрөгөөр торгожээ

Өнгөрөгч тавдугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, бичлэг хийн цахим сүлжээгээр олон нийтэд түгээсэн байдаг.

Тэгвэл уг хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С гэгч нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь, цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмэгтэй
Эмэгтэй
2021-05-04 11:30

Бага мөнгө байнаа ьиим эвгүй ааштай тэнэгүүдэд сайн өндөр торгууль өгөх хэрэгтэй шүү бодохоос арзас хиилгэсэн эргүү чавганц байна лээ

Зочин
Зочин
2021-05-04 11:34

2 sayaar torgoj bj gaigui bolno.nwg l agsarsan,esvel unisan tunisan hunii toloo amidarch bga yum shig avgai nar aimaar ih bolson bn le mgld.ichih bulchirhai ch ugui hudlaa uilna jujine.sejigiin.medegdeed bhad l jujeed bn.

Холбоотой мэдээ

Back to top button