УЛС ТӨР

НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал нар Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл өгөхдөө “УИХ-ын нэр бүхий гишүүдээс нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байна. 2017 онд Монгол Улс олон улсын Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Тэдний нэг нь нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх байсан. Үүний хүрээнд 2017 онд 5 хувиар нэмэгдүүлсэн хууль баталсан. Ингээд 2017 онд 2 хувь, 2018 онд хоёр хувь гэж явсаар 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 хувь болж нэмэгдсэн.

Цар тахалтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас удаа дараа хүсэлт тавьж, бид хуулийн төслийг судалж, Засгийн газраас санал авсны дагуу өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж байна.

Хууль хэрэгжсэнээр ажил олгогчид болон нийгмийн даатгал төлөгчдийн нуруун дээрээс жилд 190 орчим тэрбум төгрөгийн ачаа авч хаяна. Засгийн газраас улсын төсөвт тодотгол хийх замаар зөрүүг нь нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд явах боломжтой гэж харж байна.

Энэ хууль 2021.07.01-нээс хэрэгжихээр тооцож өргөн барьсан. Ингэснээр 2021 онд 94.5 тэрбум, 2022 оноос 198 орчим тэрбум төгрөгийг хөнгөлөх, ажлын байр хадгалах, ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button