УЛС ТӨР

Засгийн газар хөл хориог ямар үе шаттай сулруулахыг хэлэлцэж байна

Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар тавдугаар сарын 8-наас гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн зэргийг Нийслэлд ямар үе шаттайгаар бууруулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж байна гэх мэдээлэл байгаа юм. УОК-ын зүгээс хөл хориог шууд сулруулахгүй, зарим салбарын ААН-үүдийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлах бодлого баримталж буй гэдгээ илэрхийлсэн.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдрийн хуралдаанаар:

-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
-Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
-Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна гэж мэдээлжээ.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button