УЛС ТӨР

Оюу толгойн асуудлаар Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргаж, Нью-Йоркийн шүүх шалгаж эхэлжээ

Хоёр долоо хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар Оюу толгой төсөлд холбогдох асуудлаар хөрөнгө оруулагч талуудын эсрэг Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өчигдөр /2021.05.04/ Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын түр хороо хуралдаж, энэ үеэр манай Засгийн газар сөрөг нэхэмжлэлээ гаргачихаад буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярьсан байна.

Тодруулбал тэрбээр “Маргааны хувьд, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан.

Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан.

Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.  Үүнд:

  • “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах
  • “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай багтаж буй.

Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркийн тал шалгаж байгаа” гэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button