НИЙГЭМ

УОК 18.00 цагт хуралдана

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, энэ бямба гараг буюу тавдугаар сарын 8-наас эхлэн гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хөл хорионы дэглэмийг нэг шат бууруулахаар болсон юм.

Харин ингэхдээ ямар зохион байгуулалтад шилжих тухай мэдээллийг өнөө орой УОК дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгнө хэмээсэн. Тухайлбал хэдийгээр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч зарим шаардлагатай ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх, мөн вакцины бүтэн тунгаа хийлгэсэн иргэдэд зарим төрлийн үйлчилгээг нээлттэй болгох зэрэг зохицуулалт хийхээр болсон.

УОК 18.00 цагийн хурлаар энэ зохицуулалтын журмаа нарийвчлан батална гэдэг мэдээлэл байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button