УЛС ТӨР

Н.Алтанхуяг: ҮАБЗ хуралдсан ч юу ярьсныг нь мэдсэнгүй

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон Ардчилсан намын хоёр эрхмийн материалыг хүлээж аваагүй талаар өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор О.Цогтгэрэл даргаар нь сонгогдсон АН-ын гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Улмаар дөнгөж сая Сүхбаатарын талбайд өлсгөлөнгөө эхлүүлээд байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ “Он гарснаас хойш хуралдаагүй УАБЗ өнөөдөр анх удаа хуралдлаа. Ямар ч байсан гурвуулаа уулзсан. Гэхдээ юу ярьсан, яасныг мэдэхгүй байна” гэв.

Түүнчлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр цагдаагийн алба хаагчид ирж, УИХ-ын гишүүн Ц.Тувааны биед халдав.

Цагдаагийн алба хаагчид тайлбар хийхгүй уулгалан дайрсан бөгөөд “Талбай руу гэр, майхан оруулж болохгүй. Бид тайлбар хийхгүй” хэмээгээд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг чирч талбайгаас гаргахыг оролдов. Энэ үеэр Ц.Туваан “Доороо дэвсэж суух эсгий оруулах гэтэл ийм зүйл болж байна. Монгол Улс ийм болчихсон. Та нар бүгд харлаа” хэмээв. Яг одоо Сүхбаатарын талбайг тойроод цагдаа нар хамгаалалт аваад байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Ard tumen buugnurj bolohgui oluulaa tcuglaj bolohgui geed baihad huuli bataldag ###nuud n erh medliin tuluu uheldej bn shuu tiim l bol urd n elbegdorj busad said darga naraa itgel egj gargaj baihad sain ajillahgui yu gej idej uusan yu gej ulsiin uildwer baigaliin baylagtai ord gazaruudiim eersdee awsan ym suuld n bitgii tegj ard tumend hairtai bolj taltcuul za ta nar hoorondoo ujraa olood 1 hunee gargaad ir geed bn songuuliin horoo

  2. Энэ юу ч биш. Нэг нам бүхнийг гартаа авб#### үүнээс дор юм болно. Бид ухаантай байж сонголтоо маш зөв хийх хэрэгтэй. МАН Хүрэлсүхийг яагаад ч сонгож болохгүй. Коммунистууд ардчиллыг булшилж байна. Бах мэлхий Эрдэнэ бол МАН бөг долоогч.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button