УЛС ТӨР

СЕХ: АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг нягтлаад зөвхөн нэгийг нь хүлээн авна

Сонгуулийн ерөнхий хорооны албан мэдээ:

Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд  ирүүлэхийг мэдэгдсэн юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа. Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт  Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 5, 2021 21:07

СЕХ ХАРИН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН БН, БҮХ ТАЛААС НЬ АВЧ ҮЗЭХЭД АЛТАНХУЯГИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ,НЭР ДЭВШИГЧЭЭР ЗАРЛАХ НЬ ЗҮЙТЭЙ, ЭРДЭНИЙГ ЗАРЛАВАЛ ХУУЛЬ БУС БӨГӨӨД АРД ТҮМНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ,ЭЭДРЭЭТЭЙ, ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ БУЙ БОЛБОЛ ҮХ-ИЙН БУС АРГААР,ҮХ ЗӨРЧИЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ,ТӨРИЙН ЭРГЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮРЭЛСҮХ,МАН,УИХ,ҮХЦ,СЕХ,УДШ БҮРЭН ХАРИУЦАХ ЁСТОЙ ШҮҮ.

Зочин
Зочин
5 сар 5, 2021 21:43

Асууд�##� хүндэрч нийтийг хамарсан эмх замбараагүй байд�##� үүсвэл ямарч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрэхийн төлөө улайрч хуулийг уландаа гишгэж МАН, Хүрэлсүх, Мэлхий Эрдэнэ нар хамгийн хариуцлага хүлээх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button