Нийгмийн

Хөл хорио цуцалсан ч хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглуулахгүй

Энэ сарын 08-наас хатуу хөл хорио дуусахтай холбоотойгоор цаашид хэрхэх талаар УОК-оос мэдээлэл хийлээ.

 Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөхдөө “УОК, Засгийн газар хуралдаж тавдугаар сарын 08-наас улаанаас улбар шар түвшинд шилжих шийдвэр гаргалаа. Аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллыг дэглэм баримтлуулж шат дараатай нээнэ. Цар тахлын нөхцөл байдал буураагүй байгаа. Тиймээс энэ сарын 22-ны өдөр хүртэл 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Хот, орон нутгийн хөдөлгөөнийг мөн 22-нийг хүртэл 14 хоног хязгаарлаж байна.

Мөн өвдөөд эдгэрсэн иргэдээ вакцины хоёрдугаар тунд хамруулахаар болсныг дуулгая. Эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаа, олон улсын жишгээр хийгдсэн судалгаанд үндэслэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.2 сая иргэн вакциндаа хамрагдсан байна.

Түүнчлэн хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглуулахгүй.  Хороо дүүрэг, СӨХ-ийн оролцоотой хяналт тавьж ажиллана” гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-05 23:13

Хороод хүүхдийн тоглоомын толбайгаа хаагаач. Хүүхэд цонхоороо тоглож байгаа цугларсан хүүхдүүд харчаад гарах гээд байхын. Ер нь хөл хорионы үеэр тоглоомын толбай гадуур хаасан байхыг харсангүй, бүгд л нээлттэй бн лээ

Зочин
Зочин
2021-05-06 00:42

Сөх , эцэг эхчүүд хүүхдээ өөрсдөө харж хандана биз
Цагдаагаар лав тоглоомын т�##�бай мануулна гэж байхгүй шүү.
Вакцин хийлгэлээ гэж мөнгө хүртэл авах болж байна. Бид арай дэндэж байна даа

zovre lioptor
zovre lioptor
2021-08-10 13:39

I got what you mean , regards for putting up.Woh I am delighted to find this website through google. "Money is the most egalitarian force in society. It confers power on whoever holds it." by Roger Starr.

Холбоотой мэдээ

Back to top button